Нийгэм мэдээ

Төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно

Өнөөдөр /2024.07.12/ Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумд, Булган, Орхон аймгийн нутгаар бороотой. Өдөртөө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дундговийн зарим сумдын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

Улаанбаатар хот орчимд өглөөгүүр зөөлөн бороо, өдөр 15:00 цагаас хойш дуу цахилгаантай аадар бороо хэсэгчилэн орох төлөвтэй байна. Мөн Архангай болон Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар түр зуурын бороо орно.

Улаанбаатар хот, Булган, Сэлэнгэ, Төвийн нутгаар орох усархаг аадар борооны үед уулын гуу жалгын дагуу богино хугацааны үер буух эрсдэлтэй байдгийг анхаарч бага насны хүүхдүүдээ харах хүнтэй, хараа хяналттай байлгахыг анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button