Нийгэм мэдээ

Дархан аварга Г.Өсөхбаяр: Шавь нар, хүүхдүүдийнхээ амжилтыг хараад сэтгэл өег явна

Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Г.Өсөхбаярын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр энэ жилийн хүчит бөхийн барилдаанд зодоглож, гурвын даваанд өвдөг шороодсон юм.

Г.Өсөхбаяр "Шагайн асарт зочилж, сур тавилаа. Гайгүй сайхан оноотой, мэргэн байна. Нэгдүгээр сараас хойш шагай оролдож, сонирхож яваа. Манай тамирчид шигшээ дөрөвт үлдсэн.

Бөхийн барилдааны хувьд нэг талаар сонирхолтой, нөгөө талаар халтиргаатай байна. Гайгүй итгэл тавьж байсан залуус бүдэрсэн асуудал гарч байна. Дөрвийн даваанаас эхлээд оноолтоор барилддаг. Бөхчүүдийн өнгө сайхан байна даа. Төрийн наадмын торгон дэвжээн дээр бүх ур ухаанаа дайчилж, нэг л хүү торойно доо.

Төрийн их том хайр хишгийг хүндэтгэлтэй хүлээн авч байгаа. 40 жил барилдсан байна. Энэ хугацаанд гаргасан амжилт, зэрэгцээд чөлөөт бөхөөр олон тэмцээнд орж, тодорхой амжилт гаргаж байлаа.

Жүдо бөхийн шигшээ багт бэлтгэл хангагчаар дуудагдаж ирсэн. Хүү маань ирлээ. Хүүтэйгээ зодоглоод сайхан байна. Үр хүүхэд сайхан барилдвал мэдээж аав хүний ч, аварга хүний ч хувьд сайхан. Би өөрөө өвөө, аавынхаа удмыг залгаж яваа, үүрэг хариуцлага бий. Хүүгээ бөхийн тавиланг сонгож яваад баяртай явдаг юм.

Энэ жилийн түрүүг хэлэхэд амаргүй юм. Залуусын бэлтгэл мундаг сүрхий болсон байна. Манай О.Хангай аварга байна. Жигдэрсэн, сайхан барилдаан үзүүлж байна. Архангайн бөхчүүд ч сүрхий байна. Тэднийг дээшээ барилдах болов уу гэж бодож байна.

Үндэсний их баяр наадам бол монгол түмний бахархал юм. Ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болсон наадам бүхэлдээ бидний мянга, мянган жилийн турш бүтээсэн өв соёл. Бөхчүүд, морьд, харваачдын тоо жил ирэх тусам өсөн чангарч байгаад баяртай байна. Сайхан наадам болох болтугай гэж ерөөе" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 12, 2024 12:16

Энэний оронд эрдэнэт хүний амь авардаг эмчээ г�##� сөнөөгчөө онцгойнхноо баатар цолоор шагнаач.

Зочин
Зочин
7 сар 12, 2024 12:32

Энэ хүн яг яасан гээд баатар болчихов, ш�##�ьтай хийсэн бүтээсэн юм байна уу

Гайхав
Гайхав
7 сар 13, 2024 00:15

За ав�##�гүй яадаг юм бэ? С�##�бар с�##�бартаа л өөрсдийн гэсэн амжилттай яваа хүмүүс.Өсөхбаяр аварга : Сайхан бөх олон жил биeийн болон сэтгэл зүрхээрээ хоёргүй сэтгэлээр Монгол түмнээ баясгаж тэрийг нь наадам тарт�##� үзэж сэтгэлийн тааша�##� авч нүднэ баясгаж ирсэн дээ.Энэ хүн маш их бэлтгэл дасг�##� хийж ард олноо баясган цэнгүүлж ирсэн.Та би бид бүгд л бөхгүй наадам гэж үзээгүй сонсоогүй. Одоо больцгоо.Дайнд явж ганц сум тавиагүй Улсын Баатар Батүүлээсээ л наад асуултаа асууцгаа!!

Зочин
Зочин
7 сар 13, 2024 14:58

Ирэх жил Сүхбатад өгье.

Дэл
Дэл
7 сар 14, 2024 15:47

Bolioch

Зочин
Зочин
7 сар 14, 2024 23:52

Заааа яршиг чи.

Холбоотой мэдээ

Back to top button