Наадмын талбайд барьсан асрууд үзэгчдийг халхалж, бухимдуулж байна

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Удахгүй начны буюу тавын даваа эхлэх гэж буй. Жил бүрийн наадмын тавын даваанаас эхлээд бөхийн хорхойтон, наадамчин олон Төв цэнгэлдэхэд суудлаа эзэлдэг.
Яг одоо дөрвийн даваа өндөрлөж, тавын давааны ам эхэлж байгаа тул үзэгчид суудлаа эзэлсээр байна. Үүнтэй холбогдуулан наадамчид төв талбайд барьсан хөлийн цэцийн асар барилдаан үзэхэд саад учруулж байгаа тухайг хэллээ.
Тодруулбал, иргэн Э.Булган, "Бөх үзэх дуртай. Наадмын тавын даваанаас сонирхолтой, үзүүштэй болдог. Мөн шинэ начингууд төрөн гардаг. Тиймээс бөхөө Төв талбайгаас үзэхээр ирсэн юм. Гэсэн ч яг бидний өмнүүр том, том асрууд талбай дээрээ барьчихсан учраас үзэж чадахгүй сууж байна. Бид бөхийн барилдаан үзэхийн тулд тасалбар худалдаж авсан. Энэ асар хаагаад байгаа учраас мөнгөөрөө тасалбар худалдаж авсны хэрэг гарсангүй. Гадны жуулчид ч их бухимдаж, шүүмжилж байна" гэлээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр асарт нь монголын хэдэн рецедив гэмт хэрэгтэн атамаанууд заларч бга, хэн ч юу ч хэлж чадахгүй