Нуурын эрэг дээр амарч байсан зургаан хүний тав нь усанд осолдож амиа алджээ

Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. Гуравдугаар багийн “Шар нохойт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ “Ногоон” нуурын эрэг дээр 6 хүн амарч байснаас 5 хүн нь нуурын усанд живсэн гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 150 км замыг туулан 22:50 цагт очиход тус аймгийн гэр бүлийн 6 хүн “Ногоон” нуурын эрэгт амарч байсаас иргэн Б нь нуурын усанд сэлж байгаад живэхэд хамт байсан 4 хүн нь аврахаар ороод живсэн байсан тул уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:55 цагт иргэн А/43 настай, эмэгтэй/, Б/30 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, 07.15-ны өдрийн 05:56 цагт иргэн А/36 настай, эмэгтэй/, 06:02 цагт иргэн А/21 настай, эрэгтэй/, 14:25 цагт А/43 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус тус олж гарган тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчууд шиг сэлж чаддгүй улс усанд орох хэрэггүйм. Толгойго шавьшаад хөлөө голд угачихад тэгээл болоо
гуц
Манайхан сэрэмжлүүлээд, сануулаад байхад яах гэж гол, нуурын усанд ордог байнаа?!!! Амарч чадахгүй хэцүү хүмүүс шүү.Ямарч баяраар цөөхөн хоног амармаар юм даа. Ажиллаж байж улс орон хөгжих байхдаа.
Нэг мөсөн амарч юмуу
150 км замыг хэд хоног явав
Ай хөөрхий 5 казак цааш н харжээ дээ янз н. Аллаах аварсангүй дээ. Аав ээж байгаль дэлхийдээ сайн залбирч бсан бол амьд байх ч байсан юм билүү .Гал Ус Хурдан текник 3 аас айж явбал аминд тустай. Жагс балат
Ус нууртаа нэг их ойртоод байдаггүйн учир л ийм байснаас байх даа
Зах хөвөөгөөр нь байцгаа л даа Анхааруулсаар л байгаач Битгий үхээд байгаач дээ