Гадаад мэдээ
Буриадад дулааны цахилгаан станц дэлбэрчээ

Буриадын дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болжээ. Үүний улмаас Буриадын 100 мянга гаруй оршин суугч цахилгаангүй болсон байна.
Дэлбэрэлтийн талаар Astra Telegram суваг мэдээлэхдээ "Улсын цахилгаан станцад дэлбэрэлт болсны дараа 115 мянган оршин суугчид цахилгаангүй болсон" гэжээ.
Уг дэлбэрэлтээс болж гурван эрчим хүчний блокны хоёр нь ажиллахаа больсон байна. Мөн цахилгаан станцад гарсан гэмтлээс үүдэн үйлдвэрийн газар нурсан байна.
Дэлбэрэлтийн үеийн бичлэгийг энд дарж үзнэ үү.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.