Нийгэм мэдээ

Төрийн албаны тусгай шалгалт эхэлнэ

Долоодугаар сарын 18-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

12:00 цагт: Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт: Төрийн албаны тусгай шалгалт эхэлнэ.

- "Чингис хаан" музейд: "Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн гадаад, дотоодын жуулчид, олон нийтэд гарч байна. 

-БНХАУ-ын Эрээн хотод ирэх сарын 19-25-нд болох “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн”-д оролцох Монголын ААН-үүдийн бүртгэл эхэлжээ. 

-Монгол Улсад банкны тогтолцоо үүссэний 100 жилийн ойн үйл ажиллагаа аймаг, орон нутагт Архангай аймгаас өнөөдөр эхэлж байна. 

Орон нутагт:

7-р сарын 17, 18, 19-нд Сэлэнгэ аймгийн Шаамар, Баруунбүрэн сумдын 100 жилийн ойн баяр наадам үргэлжилнэ.

7 дугаар сарын 18-20-нд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 100 жилийн ойн баяр наадам болно.

-Өмнөговь аймгийн төвд Морин хуурын олон улсын VII наадам үргэлжилж байна. Наадам 7-р сарын 22-н хүртэл болно.

Спорт:

-Цахим CS2 (Counter Strike 2)-ын лигүүдийн "ESL Pro League"-ын эрх олгодог ESL Challenger League-ын Азийн бүсийн 48 дахь тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд Монголын 6 баг оролцож байгаа юм

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button