Нийгэм мэдээ
		
	
	
Нөгөөдрөөс эхлэн нийслэлд их хэмжээний бороо орно
 
						Нийслэлийн ойрын хэдэн өдрүүдийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг мэдээллээ.
Тэрбээр "Улаанбаатар хот орчмоор долдугаар сарын 20-21-ний шилжих шөнө аадар орно. Агаарын температур долдугаар сарын 18-19 өдрүүдэд өдөртөө 25-30 хэмийн халуун байх төлөвтэй байна. Харин долдугаар сарын 23-ний өдөр үдээс түр зуурын дуу цахилгаантай аадар орно.
Ойрын өдрүүдэд өдөртөө халуун байх төлөвтэй боловч долдугаар сарын 20-ний оройноос эхлүүлэн агаарын хэм бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 15 хэм, өдөртөө 21-26 хэмийн дулаан байх төлөвтэй байна. Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэв.
Б.НОМТ
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүмүүс минь сэрэмжтэй л байгаарай даа.Амь нас'эд хөрөнгөөрөө хохирохгүй давахад та өөрөө л хичээх хэрэгтэй шүү дээ.яДандаа урьдчилан анхааруулж буйд баярладаг даа