“Томуугийн вакцин хийлгэснээр нэг жил ханиаднаас хамгаалах боломжтой“

Сэрүү орохтой зэрэгцэн томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе эхэлдэг. Томуугийн улирал ч гэж хэлдэг. Энэ нь эрүүл мэнддээ онцгой анхаарч, өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалж, урьдчилан сэргийлэхийг сануулж буй.
Ямар ч өвчний эсрэг хамгийн сайн эмчилгээ бол урьдчилан сэргийлэх юм. Мөн халдварт өвчний эсрэг вакцин хийлгэх нь энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй арга гэдгийг ДЭМБ-аас зөвлөдөг.
Манай улс өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд иргэдийг томуугийн дархлаажуулалтад хамруулж эхлээд буй. Одоогоор 144 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байна.
НЭМГ-ын мэргэжилтэн: Зургаан сартайгаас таван нас хүртэлх хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл, хүндрэл давамгайлдаг учраас ихэвчлэн эдгээр зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулж байна.
Нийслэлд нийт 180,181 хүн тун вакцин хийхээр төлөвлөсөн. Үүнээс 30 орчим хувийг нь дархлаажууллаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд вакцин хийж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын байнгын цэг ажиллаж, иргэдэд товлолт болон томуугийн вакцинд хамруулж буй. Мөн гурван хүний бүрэлдэхүүнтэй явуулын баг харьяа цэцэрлэгүүдэд очиж ажиллаж байна.
Энэ жилийн хувьд өвөлжилт хүнд байна гэж ярьж байгаа болоод ч тэр үү хүмүүс вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж байна. Ханиад томууны ид үе болох есдүгээр сараас гуравдугаар сар хүртэлх хугацаа оргил үе байдаг. Тиймд хүмүүс эртхэн вакцинаа хийлгэвэл илүү үр дүнгээ өгнө. Томуугийн вакцин хийлгэснээр нэг жил ханиаднаас хамгаалах боломжтой.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 08:30-17:30 цагийн хооронд иргэдийг дархлаажуулна. ХӨСҮТ болон хувийн эмнэлгүүдэд сайн дурын буюу төлбөртэй дархлаажуулалтыг хийж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨСҮТ-д томуугийн вакцин хийхгүй гэж байна лээ. Өнгөрсөн Баасан гарагт асуухад тэгж байсан.
Зөвхөн хот биш бусад аймаг сумд руу вакциныг хамруулах уу
Вакцин ч мэдэхгүй..!? Зүгээр л хоол унд цагаан идээг сайн хэрэглээд агаарт гарч дархлаагаа дэмжээд явахад. Л болно доо...
Миний хувьд вакцин хийлгэж 5 хоноод ханиад хүрч бараг 21 хоног хани�##�гаж эм тан болсон одоо л наашилж бн