"Татвар хөнгөлөх, чөлөөлөх" парламентын бүрэн эрхийг ЗГ булаах гэж буй хуулийг унагааж чадах уу

2025 оны төсвийг дагуулж орж ирсэн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Гаалийн тухай хуулийн төслүүдийг зарим УИХ-ын гишүүд эсэргүүцэж буй.
Учир нь, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн импортыг орлох экспортыг дэмжсэн татварын 90 хувийг Засгийн газраас жагсаалт гаргаж байгаад чөлөөлөхөөр тусгасан.
Бүр тодруулбал, Засгийн газар аж ахуй нэгжийн жагсаалт гаргаж, татвараас хөнгөлөх, чөлөөлөх бүрэн эрх эдлэх агуулга оруулжээ. Татвар тогтоох парламентын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхэд халдах гэж буй хэрэг юм.
Тэгвэл, 2025 оны төсөв дагуулж өргөн барьсан хуулийн төслийг өөрчилж татварыг УИХ шийдвэрлэж байх санал УИХ-ын Ажлын хэсэг дээр гарч дэмжигдэв.
Энэхүү асуудлыг өнөөдөр /2024.10.30/ Төсвийн байнгын хороо, маргааш /2024.10.31/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэж аж.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Амарбаясг�##�анг солих хэрэгтэй. Жинхэнэ хумсаа нуусан муур. Улаан авилгач. Одоо АН,ХҮН хоёрыг д�##�дуур шүрүүпдээд УИХ-ын төрөөс төрсөн тэрбумтан төсвийн байнгын хороон дарга Арвансүрэнгээр удирдуулан тойргийн 5-10 тэрбумаа авахаар хор найруулж байна. Хүрэлсүх, Оюунэрдэнэ нар шударгаар Амарбаясг�##�анг �######�уулах хэрэгтэй. Амарбаясг�##�ангийн найзууд Хэнтийн Гантулга, Өмнөговийн Мандахбаяр, Төмөр замын Пунцаг энэ тэр гээд үл бүтэх нөхдүүд олон байна. Эдний нууц ноён Амарбаясг�##�ан хор найруулсаар гэмгүй царайлсаар төрд улам бөх бат шигдэж байна. Нүүрсчин г �######�уул аа.