Нийгмийн

Монгол брэнд Нью Йорк хотод шинэ салбараа нээжээ

Монголдоо цэвэр арьсан эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гутал үйлдвэрлэдэг “Чиг” гутлын дэлгүүр шинэ салбараа Нью Йорк хотын худалдааны гол цэгт байрлах Oculus center төвд нээжээ.

Тус төв нь өвөрмөц хэв маяг, орчин үеийн архитектурын шийдлээрээ аялагч, жуулчдын анхаарлыг татсан алдартай худалдааны төв. Ийнхүү монгол гутлын брэнд албан ёсоор гадаад салбараа нээж, экспортын анхны гараагаа Нью Йоркоос эхлүүлж байгаа нь үндэсний үйлдвэрлэлийг цаашид олон оронд таниулах ажил, амжилтын эхлэл болж байгаа явдал юм.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button