Бусдыг архиар шахаснаас үүдсэн хохирлыг тухайн этгээд хариуцна

Шинэ жилийн дөхөж, байгууллага, ААН хамт олон баяраа тэмдэглэж эхлээд байна. Иргэдийн дунд аливаа баяр ёсллын үеэр бусдыг архиар шахах, заавал уу гэж тулган шаардах үйлдэл нийтлэг байдаг.
Тэгвэл уг үйлдлээс үүдэлтэй хохирол учирсан бол архиар шахагч этгээд хуулиар хариуцлага хүлээх зохицуулалттай. Тодруулбал,
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 28 дугаар зүйл
-Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох-
28.1.Дараах хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:
28.1.1.тээврийн хэрэгсэл жолоодож байгаа;
28.1.2.21 нас хүрээгүй;
28.1.3.жирэмсэн.
28.2.Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.