Нийгэм мэдээ

Зээлдэгч нас барсан бол хамтран зээлдэгч үлдэгдлийг хариуцна

Иргэн Ц.О нь банкнаас зээл авсан бөгөөд эдгээр зээлийг авахдаа хамтран зээлдэгчгүйгээр зээл авсан байна.

Харин өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл авахдаа иргэн С.Б-г хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулжээ. Улмаар үндсэн зээлдэгч Ц.О нь нас барсан бөгөөд зээлийн эргэн төлөлт хугацаандаа төлөгдөхгүй байгаа тул банкнаас зээлийн төлбөрийг хамтран зээлдэгч С.Б-ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...би Ц.О-г сайн танихгүй, намайг зах дээр явж байхад тэтгэвэрийн зөрүү 200,000 төгрөг авах гэсэн юм, банкнаас заавал хамтран зээлдэгч байх хэрэгтэй гээд байна. Чи гарын үсэг зураад өгөөч гэж гуйсан учир би гарын үсэг зурсан. Төлөхөөр бол өмнөх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, сүүлд авсан 200,000 төгрөгийн зээлийг л төлнө” хэмээн маргажээ.

Шүүхийн шийдвэрийн тухайд, хариуцагч С.Б нь зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Учир нь “хамтран зээлдэгч” гэдэг нь хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн ойлголт бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч Ц.О, С.Б нар нь банкны өмнө адил үүрэг хүлээхээр тохиролцсон, өөрөөр хэлбэл зээлийг тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр заагаагүй тул нэхэмжлэгч нь зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хэнээс нь ч төлбөрийг шаардах эрхтэй байдаг. Иймд С.Б нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй.

С.Б нь хэдийгээр Ц.О-г сайн танихгүй, уг зээлээс авч хэрэглээгүй, гарын үсэг зураад өг гэхэд нь зээлийн гэрээг уншаагүй гарын үсэг зурсан, өмнөх зээлийн үлдэгдлийг хариуцахгүй.

Зөвхөн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурахад авсан 200,000 төгрөгийн зээл болон түүний хүүг төлнө гэх боловч тэрээр өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр дээр нэмж зээл авсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх ба тэрээр өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, хариуцлага хүлээх насанд хүртсэн, эрх зүйн чадамжтай тул түүний энэхүү татгалзал нь  зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн үндсэн зээлдэгч нас барснаар түүний хувьд гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болдог, харин хамтран зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохгүй хэмээжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

мөнгөний асуудал дээр хөнгөн хандаж болохгүй дээ мөнгийг нөгөө хүн хэрэглээд нас барсан бол зээл нь ирнэ шүү

Ч.Ломбо
Ч.Ломбо
Reply to  Зочин

ганц бие хүн хамтрагчгүй их хэмжээний зээл авснаа осолд ороод үхчихсэн бол яах вэ үр хүүхэд нь гадаад оронд тусдаа амьдардаг байвал хүүхдээс нэхэх үү

чимэд
чимэд

хамтрагчгүй хүн үхсэн бол яах вэ ах дүү нарыг нь сураглаж олоод төлүүлэхүү

Холбоотой мэдээ

Back to top button