Нийгэм мэдээ
"Уурхайн байранд түлэгдсэн 2 иргэн мэс засалд орсон"
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод үйл ажиллагаа эрхэлдэг "Берун ложистик" компанийн ажилчдын байранд энэ сарын 4-5-нд шилжих шөнө гал гарч нэг хүн амиа алдаж хоёр хүн ГССҮТ-д хүргэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал тухайн галын улмаас амиа алдсан нэг ажилтан нь биеийн 90 хувь түлэгдсэн байдаг.
Харин ГССҮТ-д хүргэгдсэн хоёр хүний биеийн байдлыг тодруулахад "Түлэгдэж ирсэн хоёр хүн манай эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт үечилсэн мэс засалд орсон. Одоогоор биеийн байдал тогтвортой байна" хэмээлээ.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЭЗЭЭНИЙ МЭДЭЭ ВЭ? ХОЁР ХҮН НЬ БУРХАН БОЛСОН ШҮҮ