Нийгэм мэдээ

Хоёр хүний амь хохироосон жолоочийн хорих ялыг өршөөснийг хүчингүй болголоо

Шүүгдэгч Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон “Хужиртын даваа”-г уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн А, Г нарын амь насыг хохироосон мөн Д-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор Эрүүгийн хууль тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 2 болон 4 дэх хэсгийн 4.2-т 3 заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 5 зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулсан үеэс эхлэн тооцох шийдвэр гаргажээ.

Харин давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гэвч хяналтын прокурор шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гаргасан байна.

Анхан шатны шүүх тогтоолдоо шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, тодорхой дэлгэрэнгүйгээр дурдсан боловч эрүүгийн хариуцлагын тухайн зүйл, хэсэгт оногдуулж болох ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулсан нь үндэслэлгүй байна гэжээ.

Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, цаашид эмчээрээ ажиллах бололцоотой...” гэх зэрэг нь дан ганц шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бөгөөд шүүгдэгчид хорих ялын доод хэмжээг оногдуулах хангалттай үндэслэл болж чадахгүй хэмээн дүгнэсэн байна.

Ингээд давж заалдах шатны шүүх нь хуулиар хүлээлгэсэн үүргийн дагуу доод шатны шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан магадалж, анхан шатны шүүхийн гаргасан алдааг илрүүлэн зөвтгүүлэхийн оронд тухайн алдааг хэвээр үлдээжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хоёрын хоёр хүний амь нас хохироочоод байхад арай ч тэгж арын хаалгадаж болохгүй байлгүй дээ !

Иргэн
Иргэн

САНААТАЙГААР АЛЧИХСАН БАЙНА ХОЁР ХҮНИЙ АМЬ ТЭГЭЭД НОХОЙНЫ ГӨЛӨГНИЙ ЧИНЭЭ ТООЦОГДОХГҮЙ ЮУ? ЯАГААД АЛЧИХАЖ БАЙГААН ҮХЭЭГҮЙ БАЙХАД НЬ ГҮЙЦЭЭСИЙН БИШ ҮҮ?

Өөрийн орныхоо Хүний эрхийн асууДлыг тогтолцоог да
Өөрийн орныхоо Хүний эрхийн асууДлыг тогтолцоог да

Зөв дөө ёс суртхуунтайпрокурор бдг л юм бн

Холбоотой мэдээ

Back to top button