Нийгэм мэдээ

Хууль: Ахмад настанг тэтгэвэрт гарахыг шаардаж, хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглоно

Ахмад настны тухай хуульд 2024 оны зургаадугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан.

Үүнээс онцлоход, ахмад настны хөдөлмөр эрхлэлт агуулгад дараах өөрчлөлт орсон бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлж мөрдөнө.

5/9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт:

"9.1.4.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд ажилласан ахмад настны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу тооцон гэрээний дагуу олгох."

6/9 дүгээр зүйлийн 9.9-9.12 дахь хэсэг:

"9.9.Ахмад настан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллах бол Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6-д заасны дагуу тэтгэврийн даатгалд даатгуулахгүй байж болно.

9.10.Аж ахуйн нэгж, байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1-д заасан насанд хүрсэн ахмад настныг 65 насанд хүрээгүй бөгөөд өөрөө хүсэлт гаргаагүй байхад тэтгэвэрт гарахыг шаардах, энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн гэрээ цуцлахыг хориглоно.

9.11.Аж ахуйн нэгж, байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 145.4-т заасны дагуу ахмад настныг ажлын байраар хангана.

9.12.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох Засгийн газрын гишүүнтэй хамтран дараах чиглэлээр арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ:

9.12.1.боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран ахмад настныг боловсролын байгууллагад ажиллуулах;

9.12.2.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран ахмад настныг эрүүл мэндийн байгууллагад ажиллуулах;

9.12.3.энэ хуулийн 9.12.1, 9.12.2-т зааснаас бусад холбогдох Засгийн газрын гишүүнтэй хамтран эрхлэх асуудлынх нь хүрээнд ахмад настныг ажиллуулах.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Энэ хоёр талтай шүү!!! Ажил төрөлдөө сайн орчин үеэсээ хоцрогдолгүй сайн мэргэжилтэн бол ажилхад болноо!!! Харин өдөр хоногийг арай гэж аргалж өнгөрөөдөг тэгсэн мөртлөө халагдах дургүй хоцрогдсон хүмүүс бол залуучуудад их муухай үлгэр үзүүлдэг!!! Ийм үхдэл болсноо мэдэдггүй мэдсэн ч мэдээгүй дүр эсгэсэн бүдүүлэг харанхуй хүмүүсийг тэтгэвэрт гарангуут нь зайлуулах хэрэгтэй!!!

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Санал нэг байна

Зочин
Зочин

Та одоо тэтгэвэртээ гар даа гэж хэлүүлэх ч тийм сайхан санагдахгүй л байх.Ажилдаа чадвартай,хамт олондоо нэр хүндтэй, залуучуудад үлгэр дууриалалтай,зөв харилцаа хандлагатай хүн бол ажлаа хийж байг."Нас бол тоо юм" гэдгийг харуулж чадаж байвал болохгүй нь юу байгаа юм?

Тэтгэвэр
Тэтгэвэр

Тэтгэврийн нас болсон л бол гаргах хэрэгтэй шдээ. Эрүүл мэндээ ч бодох хэрэгтэй

Зочин
Зочин

Төв зам дагуух авто зогсоолыг 50-100 метрээр хуваарилан ахмад настан нарт өгье. Тэд зогсоолын СӨХ байгуулж орлогоо нэмэгдүүлэнэ биз бид машиндаа санаа зовохгүй болно. Автобусны зогсоолд хучлага хийвэл амьсгалах утаа бага нөмөртэй байх даа.

Бат
Бат

Ажилгүйдэл их байна гэх юм Ахмадуудыг тэтгэвэр гаргахгүй гэх юм Залуучууд ажилгүй байна гэсэн үг үү Үүнийг ойлгохгүй юм Зайгаа тавьж өгөх хэрэгтэй

Зочи
Зочи

АХМАД НАСТАН БАГШ АЖЛАА ХИЙХЭД МАШ ХОХИРОЛТОЙ БАЙНА БҮХ НЭМЭГДЭЛ БАЙХГҮЙ ЯС ЮМАН ДЭЭРХИЙДЭГ АЖИЛ НЬ ҮНДСЭН БАГШ НАРТАЙГАА АДИЛХАН БОЛОВЧ ЦАЛИН НЬ ХАМГИЙН БАГЫГ АВНА ЭНЭ НУГАЛААГАА АРИЛАГАВАЛ МЯНГА МЯНГАН ТУРШЛАГАТАЙ ТЭТГЭЭРИЙН БАГШ НАР АЖИЛЛАХАД ЫЭЛЭН БАЙНА ХУЖАА НАРАНБАЯРАА

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

ЗАА БОЛИОЧЭЭ ЭНЭ МАН. АЖИЛЫН ЧАДВАР ГЭЖ НЭГ ЮМ БАЙДАГ БИЗ ДЭЭ. 65-С ДЭЭШ НАСНЫ ХҮН ЯМАР АЖИЛ ХИЫХ ВЭ. ЗАЛУУЧУУДАД БАЙРАА ТАВЬЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ҮР ХҮҮХЭД, АЧ ЗЭЭ НХРЫНХАА АЖИЛБГ БУЛААГААД СУУЖ БАЙХДАА ИЧИХ БАЙЛГҮЙ ДЭЭ. У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЫЛӨГЁИЫН СОНГУУЛЬД ДАХИН СОНГОГДОХ ГЭЖ Л ИЙМ ЗАВХРАЛ ГАРГАЖ БАЫНА ШҮҮ ДЭЭ. ХҮРЭЛСҮХЭЭ ЧАМАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХГҮЫ БАЙСАН Ч ГЭСЭН МОНГОЛЧУУД АЛЧИХГҮЙ. ХАРИН Ч ХҮНДЭЛНЭ. ДАХИЖ ХОРТ УТААГААР УТАЖ МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН ХӨРСНӨӨС АРЧИХ ГЭЭГҮЙ Л БОЛ САЙН ДУРААРАА БОЛЬЧИХ. ЭНЭ ХЭДЭН ХӨГШИДӨӨ ТАЙВАГ АМЬДРУУЛ Л ДАА. ХҮН ӨҮРД АД БОЛГОЖ АЖИЛ ХИЙСЭН ЦАРАЙЛУУЛЖ ЯАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БЭ. МОНГОЛЧУЖДЫГ ХӨГШИН, ЗАЛУУГААР НЬ ТАЛЦУУЛЖ ДУЖСАХГҮЙ ЮМАА. 65-С ДЭНШ НХСНЫ АВӨӨ, ЭМЭЭ НАРАА ХОЙЧ ИРЭЭДҮЫГЭЭ, МОНГОЛ УЛСАА БОДООД ТЭТГЭВЭРТЭЭ СУЖЧИХААЧ ДЭЭ. ДАХИЖ ХОРТ УТААГД АЧ, ЗЭЭГЭЭ ТАРЧИЛХБГ ХАРМААР БАЙГАА ЮМУУ. ТА НАРТ ХАЫРТАЙДАА БИШ У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ СОНГУУЛИАР ДАХИЖ ЕРАНХИЫЛӨГЧ БОЛОХ ГЭЖ Л ИНГЭЖ АРД ТҮ НЭЭР ТОГЛОЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. БҮГДЭЭРЭЭ ЭСЭРГШҮЦЭЭРЭЭ ЭНЭ ХУУЛИЙГ.

Зочин
Зочин

Багшийн ажил хүнд .60 гартал ажиллаад юухэвдээ.Туршлага бол байнаа.Нас яваад ирэхээр ойлгоно.

Зочин
Зочин

Автобусанд сандал албан газар ахмадуудтайгаа ажил булаалдсан өчүүхэн бактериуд ичиж үхээсэй дээ Архичин алиа марзан авгай хүүхдээ хүчирхийлдэг ажил голдог том том ярисан ам бардам ажил шалдан залуусаас ахмад н дээрээ

Зочин
Зочин

Хөөсөөр л гаргасан даа. Ажил хийхээр бас хөөгөөд гаргаад бга юм. Онцлог нь маш сайн ажилладаг хүн ээ шүү дээ

Зочин ахмад
Зочин ахмад

Зөв шийдвэр байна. Тэтгвэрийн нас боллоо гээд гэрт суугаад юугаа хийхэв. Сайхан ажлаа хийж байх нь зөв.

Зочин
Зочин

АН-ын толгойлсон байгууллага бол бүгдийг хөөж гарга. МАН-ын бөөснүүд байгаа ажил хийж чаддаггүй, хов зөөсөн, хулгай харсан бөөс.

Зочин
Зочин

Залуучууд нь ажилгүй яахын бээ...

ЗочинATG
ЗочинATG

darga hiij undur tsalin avch avilgal hulgai hiideg hvmvvsiig shuud 50 nas hvrgeed zailuuldag baih heregtei. Harin har ajil hiij hvn ahmad nastanguudad deerh zaaltiin daguu ajluuldag baih heregtei. Heden hilgaich huvalzanuudad darga zahiral nariig ene huuliin dagu ajluulbal uls oron hugjihgvi bas har ajil hiideg hvmvvs ard irged chin saihan amidarch chadahgvi heveereel bna. Uls turchdiig 50 nasnaas ni deesh garchuul shuud orfon ene terdee oruuldaggvi shorond hij shslgaj baih heregtei bna shvv.

Арман
Арман

Тэнэг

Зочин
Зочин

Энэ бол зөв шийдвэр байна

Зочин
Зочин

Хуцдаг гөлөгнүүд вэ тэтгэвэрийн нас нь болсон л бол шууд хөөж гарга Залуу үе чинь ажилгүй байна Буг болсон хэдэн хөгшчүүлдээ тэтгэвэр өгөхгүй гэсэн лалрын санаа Үлдэж байгаа үе нь хамаа байхгүй Гаднаас хязгааргүй хужаа ажилчид оруулж ирэх далд санаа нь өнөөдөр биелэлээ олж хуулиа өргөн барьж байна Тэтшэвэрийн нас болсон л бол хүчээр хөөж гарга

Зочин
Зочин

Тэтгэвэрт гараад ажиллаж болно гэсэн үгүү

Зочин
Зочин

Ач зээгээ хараад хийх үедээ ажилаа хийсэн бол гэртээ тайван амарцгаа.65с дээш настай хүн ажил хийнэ гэж ямар ац нь байсан юм гараас нь юм гарахгүй аягүй бол ажилын байрандаа чадарч гай болно.

Eegii
Eegii

Tatwar awah gjil tegj bga uguh bish awah iin tuluu arail bn daa

Зочин
Зочин

Дөнгөж саяхан л эрчим хүчний байгууллагуудаад МАН намаас өгсөн үүргээр ахмадуудаа тоолж байгаад намнасан шүү дээ. УБЦТС ТӨХК лав тэгсэн. АТГ- с тэтгэврийн нас хүрсэн хүн ажиллуулж байна зайлуул итр гэж үүрэгдэж байсаншд. Одоо пу гээд худлаа чаагаад пу яриад гараад ирэв

Зочин
Зочин

????

Зочин
Зочин

Байгууллагын дарга нарт сайн сурталчлах хэрэгтэй хууль байна

Зочин
Зочин

Ажилгүйдэл монголд байхгүй, бүр гадныхныг оруулж ирж ажиллуулах гээд хязгааргүй болгох хууль орж ирээд бн

Зочин
Зочин

Ахмадын насанд хүрсэн бол залуучуудад зайгаа тавьж өгсөн нь дээрээ харин ахмадуудад цаашид бизнес хийхэд нь банкны зээл чөлөөтэй өгөх хэрэгтэй тэхгүй бол манай банкууд 55 наснаас дээш хүмүүс бизнесийн зээл өгдөггүй юм бна лээ шүү

Зочин
Зочин

Тэтгэвэрт гарчихсан балиар ааштай ажлаа хийж чадахгүй хэл ам таталсан өөрийнхөө бурууг мэддэггүй баавгай нарыг зайлуулах хэрэгтэй шдээ хэл ам гаргадаггүй урьдах ажлаа чимээгүй хийдэг бол яахав гэхсэн

Иргэн
Иргэн

Зарим хүмүүс өндөр настны тэтгэвэрт гарахгүй юм шиг аашилна.энэ насыг дайрч гарахгүй юм шиг идэвхтэй ажиллаж байгаа хүмүүсийгмаш их гомдоох асуудал гаргадаг!!!!!!!!!!!!!!!!!!

Ган
Ган

Монголчууд 45-аас дээш насанд хүрмэгц, ялангуяа төрийн албанд ажилладаг бол ихэнх нь заазлагдах цагаа хүлээгээд гараас нь юм гарахаа больчихдог. Зүгээр л суудлын бөглөөс болно. Гай болохоор зай болоосой гэмээр.
Залуучуудаас дутахгүй гэдгээ батлаад, сэтгэл гаргаад, туршлагаараа нэмэр болдог бол хэн ад үзэхэв дээ. Даанч ажил хийхгүй, тахьсан бурхан шиг ямар ч суудал бөглөөд, ашиггүй сүг болдог. Шаардлага тавьбал " ээж шигээ, аав шигээ настай хүнийг загнасан" хэрэгт орно. Зүгээр л зай тавиадөг. Тэтгэвэртээ гармааргүй байвал ажилд нэмэр тустай бай.

Zochin
Zochin

55 нас хүрсэн л бол тэтгэвэртээ гарах нь зөв. Залуучууд ажил хиймээр байна шүү. Ийм тэнэг хууль хэрэгжих гэж байгаа бол тэтгэврийн насанд хүрсэн хүн нь ухамсраараа ажлаа дараа үедээ өгөх хэрэгтэй. Тэтгэвэр авна. Цалин авна. Болохгүй шдээ

Зочин
Зочин

Тэтгэврийн насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэртээ гарах нь зөв шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button