Нийгэм мэдээ

200 хүнтэй байгууллага шинэ жилээ тэмдэглэхдээ 60 саяар ресторан захиална

Шинэ жилийн баярын уур амьсгалтай эдгээр өдрүүдэд рестронууд ямархуу үнэ ханштай байгаа талаар мэдээлэл бэлтгэлээ.

Бид томоохон хүлээн авалт зохион байгуулах хүчин чадалтай рестронуудтай холбогдож, үнийн мэдээллийг тодрууллаа.

  • Амударья ресторан 100, 150,500 хүртэлх хүний багтаамжтай гурван төрлийн танхимтай
  • Mandala Vip Lounge 50-120 хүний багтаамжтай танхимтай
  • Midway event center 300 болон 700 хүн хүлээн авах хоёр танхимтай
  • Алтаргана ресторан 100-130 хүн хүлээн авах танхимтай
  • Монголын нууц товчоо 15-250 хүн хүлээн авах танхимтай
  • Skywalker ресторан 50 орчим хүн хүлээн авах танхимтай байх аж.

Эдгээр ресторан лоунжнуудын баярын багц нэг хүнийх дунджаар 160-300 мянган төгрөгөөс эхэлж байна. Тухайлбал, Үнэ ханшийн хувьд шинэ жилийн багц меню нь үнэ нэмэгдэхийн хэрээр хоол болон зууш, уух зүйлийн сонголт нь нэмэгддэг байна.

Эдгээр үнийн мэдээллээр бяцхан тооцоолол хийвэл:

  • Хамгийн бага дүнгээр 20 хүнтэй байгууллага шинэ жилээ тэмдэглэвэл- 3,600,000₮
  • Харин хамгийн их дүнгээр 20 хүнтэй байгууллага шинэ жилээ тэмдэглэвэл- 6,000,000
  • Мөн хамгийн бага дүнгээр 200 хүнтэй том байгууллага баяраа тэмдэглэвэл- 32,000,000
  • Харин хамгийн их дүнгээр 200 хүн шинэ жилээ тэмдэглэвэл- 60,000,000 төгрөг болох юм байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button