Нийгэм мэдээ
Танилц: Шатрын ДАШТ-д өрсөлдөх тамирчид

Энэ сарын 25-нд АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдох шатрын блиц, рапид төрлийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцохоор бэлдэж байна.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн ангилалд гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа, Д.Мөнхзул, Б.Мөнгөнзул, Х.Баясгалан нар өрсөлдөнө.
Харин эрэгтэйчүүдийн ангилалд Б.Батсүрэн, С.Билгүүн, Д.Ган-Эрдэнэ, Г.Амартүвшин нар оролцохоор болжээ.
Өнгөрсөн жил уг тэмцээний блиц төрлийн дөрөвдүгээр байрт Т.Мөнхзул шалгарч амжилт тогтоож байв.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.