Нийгэм мэдээ
Урлагийнхан нэгдэж, хорих анги, ахмадын асрамжийн газарт үнэгүй тоглолт хийнэ

Он солигдох өдөр хоног ойртож, бүх хүн баяр хөөр догдлол сандралаар дүүрэн байна. Эдгээр өдрүүдэд урлагийнхан нэгдэж, хорих анги, ТҮК-ийн ажилчдын шинэ жил, асрамжийн хүүхдүүдийн шинэ жилд үнэгүй тоглолт хийхээр уриалга гаргаж, нэгдэн нийлж эхэллээ.
Тодруулбал өнөөдрөөс эхлэн урлагийнхан боломжтой цагаараа хуваагдаж, дараах байршлуудад шинэ жилд оролцох юм байна.
- Өнөөдөр \2024.12.24\ Дархан-Уул аймгийн ТҮК-ийн ажилчдад
- Маргааш \2024.12.25\ Нийгмийн хамгааллын тусгай төвд
- Нөгөөдөр \2024.12.26\ Эмэгтэйчүүдийн хорих анги
- Арванхоёрдугаар сарын 27-нд ИШО хүүхэд хамгааллын төв болон Батсүмбэрэлийн ахмадын асрамжид
- Арванхоёрдугаар сарын 29-нд Хүүхэд залуучуудын цогцолбор
- Арванхоёрдугаар сарын 30-нд Өнөр бүл хүүхэд асрамжийн төвд тус тус тоглоно.
Харин энэхүү уриалгад дан ганц урлагийнхан гэлтгүй бартендар, хөтлөгчид, өвлийн өвөө, бүжигчид, мөн бэлэг хандивлахаар дэлгүүрүүд хүртэл нэгдэж байна.
Тус уриалгад:
- Jason
- Thunder
- O.Z
- Khishig продакшн
- Take Off хамтлаг
- Энжи
- Х-түц продакшны жүжигчин Баясаа
- Маск продакшны жүжигчин С.Ганзориг
- Мөрөөдлийн театрын жүжигчин Б.Эрхэмбаяр нар нэгджээ.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Z##l