Ариун цэврийн өрөө болон караокены өрөөнд камер байрлуулах нь хуулиар хориотой

Караоке болон ариун цэврийн өрөө, худалдааны төвийн хувцас солих өрөө зэрэгт хяналтын камер байрлуулах нь хуулиараа хориотой. Гэтэл манай улсад энэ хууль төдийлөн сайн хэрэгжихгүй явсаар өнөөдөрт хүрлээ.
Тодруулбал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд зааснаар:
- 27.4.1.ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах,
- 27.4.2.нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах,
- 27.4.3.нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайн дүрсний бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүрст хэлбэрээр тараах зэрэг нь хориотой байдаг.
Гэхдээ худалдаа үйлчилгээ эрхлэгч нар хулгайчдаас хамгаалах үүднээс мөн иргэдийн аюулгүй байдлын үүднээс хяналтын камер суурилуулж байна гэж мэдээлдэг байна. Энэ онд камертай холбоотой 50 гомдол ХЭҮК-т иржээ. Тус санал гомдолтой холбоотой ХЭҮК-оос шалгалт хийж, зөрчлийг арилгуулсан байна.
Иймд худалдаа үйлчилгээний хувцас солих өрөө болон ариун цэврийн өрөө караокены өрөө хэвтэн эмчлүүлэх өрөө зэрэгт камер байрлуулсан тохиолдолд ЦЕГ болон ХЭҮК-д гомдол хүргүүлж болдог байна.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.