Оюутнууд ирэх сараас автобусанд ₮1000 төлж, зорчино

НИТХ-аас 2024 оны хоёрдугаар сард гаргасан тогтоолоор нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт өөрчлөлтийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.
Тодруулбал, иргэд 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол дахин 1000 төгрөг нэмж төлөх юм. Мөн оюутнуудын хөнгөлөлттэй эрх уг тогтоолоор хүчингүй болж тэд 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчихоор болж байгаа юм.
Энэ талаар Нийтийн Тээврийн Бодлогын Газраас "Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд ажиллаж байгаа. Цаашлаад Qpay, SocialPay болон бусад цахим төлбөрийн хэрэгслүүд ашиглах боломжийг бүрдүүлж байна. 2021 оны судалгаагаар нийтийн тээврээр нэг зорчигч тээвэрлэх зардлын үнэ 1300 төгрөг хэмээсэн байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний зардлын зөрүүг ойртуулах үүднээс НИТХ-аас гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Автобусны үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй юм. Улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан" гэлээ.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв зөв Нийтийн тээврээр зорчихдоо гэртээ орж ирж байгаа юм шиг зорчино гэж юу байдаг юм Өдөрт 4 удаа гэдэг бол хангалттай
10н хүний 5нь өндөр настан, 4нь оюутан гээд ганцхан хүн л баярлалаа гэдэг. Ер нь хүүхдүүдээс бусад нь мөнгөө төлөөд л явмаар юм. Жолоочид бас их бэлэн мөнгө өгөх юмаа. Тэгээд алдагдлыг нь татвар төлөгчдиын мөнгөөр хаана писда.