Нийгэм мэдээ

Зул сарын баярын сонирхолтой түүх

Зул сарын баярын өдөр хүн бүрийн нүд аз жаргалаар дүүрэн, бие биенээ баярлуулах чин хүсэлтэй байдаг билээ. Крисмас баярыг дэлхий даяараа маш сүртэйгээр тэмдэглэдэг ба ялангуяа барууны болон европ, зүүн ази хавиар маш өргөнөөр тэмдэглэдэг.

Манайхан энэ баярын өдөр Merry Christmas гэсэн мэндчилгээг бие биендээ дэвшүүлдэг боловч энэ өдрийн утга учрын талаар төдийлөн сайн дэлгэрэнгүй ойлголттой байдаггүй, зарим хүмүүс бүр шинэ жилтэй андуурах нь бий.

Үнэн хэрэгтээ Зул сарын баяр бол Христийн шашинтны баяр, Есүс Христийн мэндэлсэн өдөр байх нь. Merry Christmas мэндчилгээний үг нь “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ. Үнэн хэрэгтээ хэн ч Христийн мэндэлсэн өдрийг мэддэггүй ч ихэнх итгэгчид арванхоёрдугаар сарын 25-нд төрсөн хэмээн бат итгэдэг. Энэ л өдөр хүн бүр сүмд очин, өргөл барьц барьж, бэлэг солилцон, гэр орноо гацуур модоор чимэглэдэг. Израйлын Бэтлехэм тосгоны хоньчны гадаа тэнгэрийн элч ирээд Есүсийн мэндэлсэн тухай мэдэгдсэн гэдэг.

Мэтью гэгч мэргэн ухаантан од харвасан зүгт хүмүүсийг хөтлөн аваачсан нь Есүсийн мэндэлсэн газар байжээ.

Хэдийгээр зул сар нь ийнхүү энхтайван, эвлэрлийн бэлгэ тэмдэг болсон баяр ч гэлээ нэг бус улс тэмдэглэхгүй хэмээн зарласан байдаг. Сомали, Тажикистан, Бруней улс Зул сарын баяр тэмдэглэхгүй гэж зарлаж байжээ. Сомали улсад 20 гаруй мянган христийн шүтлэгтэн амьдардгийн ихэнх нь НҮБ-ын энхийг сахиулагчид байдаг аж. Тиймээс тэднийг баяр тэмдэглэж байх үеэр алан хядагч бүлэглэл “Аль Шаабаб” халдлага үйлдэхээс болгоомжлон дээрх шийдвэрийг гаргажээ. Брунейн хаан Хассанал Болкиах харин лалын сурталд таарахгүй хэмээн хориглосон байна. Манай ч бас албан ёсны баяр биш. Гэхдээ шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөнд тулгуурлан хувьдаа болон хэсэг нөхдөөрөө энэхүү баярыг тэмдэглэх нь бий.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зул сар гэдэг буруу орчуулгыг болих хэрэгтэй. Зултай холбоотой юм нэрэнд нь огт байхгүй. Зүгээр крисмас гэдгээр нь явахад л болно. Зул сар гэж буддын шашны Богд зонхав мэндэлсэн өвлийн алаг сарыг хэлдэг Зул сарын баяр гэж шинийн 25-г нэрлэж гэрэл гэгээ зул маш ихээр асаадаг байсан. Коммунизмын үeд л зориудаар ч юмуу мэдэхгүйгээс ч юмуу крисмасыг ингээд буруу нэрлээд хэвшсэн

Холбоотой мэдээ

Back to top button