Гадаад мэдээ

Алдарт Анжелина Жоли, Брэд Питт нар албан ёсоор гэр бүлээ цуцлууллаа

Алдарт жүжигчид болох Анжелина Жоли, Брэд Питт нарын найман жил үргэлжилсэн хуулийн маргаан өндөрлөж, гэр бүлээ албан ёсоор цуцлууллаа.

Тэд 2014 онд гэрлэж, зургаан хүүхдийн эцэг эх болсон юм. Гэрлэснээсээ хойш хоёр жилийн дараа Анжелина Жоли "дахин эвлэрхээрүй санал зөрөлдсөн" гэсэн шалтгаанаар салах өргөдлөө өгчээ.

Тэрбээр гомдолдоо "2016 оны есдүгээр сард Францаас Лос-Анжелес руу нисэж байхдаа  Питт гэр бүлийнхнээ хэл амаар доромжилж, бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн" гэжээ. Үүнээс хойш найман жилийн турш үргэлжилсэн маргаан эцэслэгдэж, тэд хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулсан байна.

Хэдийгээр салалтаа эцэслэж байгаа ч усан үзмийн талбайн төлөөх маргаан хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна. Тэдний хамтдаа эзэмшдэг байсан "Château Miraval" дарсны үйлдвэрийн хагасыг Питт хууль бусаар зарсан гэж Жоли буруутгасан юм.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button