Ерөнхий сайдын ажлаа авсан дөрвөн жилийн ойд Дээд шүүх, ШЕЗ-өөс "бэлэг" барилаа

Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус албыг хашсанаас хойших яг дөрвөн жилийн ой тохиов. Нэгдүгээр сарын 27.
Харин өдөр нь Улсын дээд шүүхээс, бүр шөнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс түүнд "ойн баярын мэнд" хүргэжээ. Бүр тодруулбал, тус тус Ерөнхий сайдад хаягласан томоохон мэдэгдэл хийсэн юм.
Мэдээж шүүхийн институт бол том эрх мэдэл. Энэ хууль тогтоох болох засаглах эрх мэдэлтэйгээ зэрэгцэж очдог, гурав дахь том хүчин. Тийм учраас үнэндээ шүүх хэрэв шударга ажиллавал нөгөө хоёр институтийн өмнө хуулийн төмөр нүүр гаргах, нийгэмд шударга ёс тогтоох чухал үүрэгтэй л.
Авчиг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт хаягласан Ерөнхий сайдын сүүлийн үеийн мэдэгдэл дахиад энэ институтийн чанар, төлөвшил, хараат бус байдлын асуудлыг хөндөв. Л.Оюун-Эрдэнийн хувьд шүүхийг хамгийн их, тогтмол шүүмжилдэг Ерөнхий сайдаар бичигдэх вий.
Мөн тэрбээр "Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд Ерөнхий сайдаа огцруулах гэж шөнөжин архидсан" гэж УИХ-ын чуулганы танхимаас мэдэгдсэн юм.
Харин Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл аль аль нь түүний ажлаа авсан дөрвөн жилийн ойд давхцан мэдэгдэл гаргасан нь анхаарал татав.
УДШ-ийн хувьд, Ерөнхий сайдын яг нэр цохож тухайлсан сэдвүүдэд тайлбар хийж. Тухайлбал "Бид газар олгох эрхгүй", "Мега төслүүдийг гацаасан гэх асуудалд бид ингэж, ингэж шийдвэрлээд ирсэн" гэх зэргээр дурдаад "Та бодит үнэнд нийцсэн мэдээлэл цацна уу" гэжээ.
ШЕЗ-ийн хувьд харин шүүгчийн нэр хүндэд халдсан гэж аргумент дэвшүүлэн, үүнд холбогдох хуулийн заалтуудыг дурдаад "Ерөнхий сайд та хууль дээдэлж ажиллана уу" гэж мэдэгджээ.
Тэдний мэдэгдэл хийгүй, ажил хэрэгч байна.
Гэхдээ мэдээлэлд ойр байх учиртай Ерөнхий сайдын мэдэгдэлд ч хариуцлага байсан гэж хүлээж авахыг олон нийтээрээ хүсэж байна.
Харин энэхүү давхцал Засгийн газар болон шүүх эрх мэдэл хоорондын зөрчил хурцдаж буйг л илэрхийлэв.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын шүүх дампуурсан,
нийт шүүгчдийг тодорхой шаардлага тавиад аттестатчилах хэрэгтэй
Даварчихсан
Дээд шүүхийг аттестатчилж шинээр бүрдүүлэх ёстой. Тэгж байж шүүх шүүх шиг болно.
АНУ. Франц болон бусад улсын шүүх иргэдээ Монгол хүнд авилга өгсөнийг нотлоод шийтгээд байхад манай шүүх таг дуугүй байдаг. Яагаад?!
Хэн нь том болох оо харуулах гэж байна.
Ганц Ерөнхий сайдтай биш, ард иргэдтэй заргалдаж байна гэсэн үг шүү.....Зарга х йж байхаар завхарсан байгууллагаа, авлигачин алаг үзэлтэй шүүгчиддээ анхаараач.....! Иргэдийн шаардлага гэж бод !!!! Олон гэрчүүд бий