"Буян"-гийн Б.Жаргалсайхан Засгийн газрын "пи-арчин" болжээ

"Буян"-гийн Б.Жаргалсайхан ойрын үед идэвхийлэн ярилцлага өгөх болжээ. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагад биш, нэр хаяг тодорхойгүй газрын бичлэгт орж, асуултад нь хариулж буй дүр зурагтай.
Харин ярьж байгаа яриа нь шууд Засгийн газрыг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өмөөрсөн янзтай. Мөн яг сүүлийн өдрүүдэд хэлэлцэгдэж буй MCS, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, "Хэро" Б.Баатар зэрэг сэдвийг өлгөн авах аж.
Тухайлбал, "Би Б.Баатарын олон жилийн өмнөөс танина. Л.Оюун-Эрдэнийн ах. Яагаад ах дүү хоёр уулзаж болдоггүй юм. Оффис дээрээ улс орны ажил хэрэг ярьж болохгүй юу. Би тэр "Гэрэгэ тауэр"-ийн 15 давхарт очиж байсан, юмхнаар юм хийх гэж босгосон, хэдэн краказ зангидсан газар л байна лээ. Тэгвэл MCS-ийн Ж.Оджаргал чинь Ж.Од гэж ахтай. Тэр хоёр уулзаж ярьж бас болохгүй болох уу. Төрийн ордон тойроод баахан зочид буудал, оффистой, улстөрчдийг лоббидоод, хооллож ундлаад л байж байдаг шүү дээ" гэхчлэн ярьжээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр түүнийг "Та одоо насны эцэст биеэ үнэлж амьдрахаа боль" гэж хэлсэн нь саяхан. Ямартай ч өнөөгийн нөхцөлд тэр Л.Оюун-Эрдэнийг илтэд өмөөрөх чиглэлд өөрийн нэр нүүр, үүсгэсэн имижээ ашиглахаар шийдчихжээ.
Өөр нам гэхээрээ л МАН-ыг шүүмжлээд байх албагүй ч тэр парламентад суудалгүй сөрөг хүчин болох Бүгд найрамдах намын дарга мөн юм. Одоогийн өндөрлөгт ийм шиг баг зүйл ярьжээ суух нь Б.Жаргалсайханд зохихгүй байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Биеэ үнэлэх хэрэггүй Жагаа даргаа
Төгцөг Жагаа төсөл шаах нь дээ !
Үнэнг хэлсэн хүн дургүй гэгчээр муу дүрээр харсан хэвээр л байх юм. Жагаа даргаа 2025 ондоо муу хүмүүсээс с�##�ах цаг нь болсон
Тэр хүн ч гэсэн амьдрах хэрэгтэйшдээ..кк..
Буян Жагаа ахаар бараа рекламдаж өгөөч гэвэл яадаг бол?
Жарг�##�сайхан хамаа гүй. Худ�##�. Барахгүй харин ч голыг. Олоод хэлчихсэн нэлээн бухимдуулах шиг. Болов
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Zunug yagaad baina
Бүх насаараа л ам мэдэн бурлаа, гавихгүй ясан толгой л доо, ямар нэг зүйлийн шан харамж, өмгөөлөл горьдоод л дээдхийг ч доодхыг ч шүлсдэж байгаа болно. Хангай зочид буудол ч байж мэднэ, төрд авчих гээд л нураачих гээд л, төлбөр тавьчих гээд л зовж байгаа биз.
Жагаа ялсан ер сайдыг магтаж шоүддаг хоббитой болсон хүн шүү . . Арг�##�ж байгаад хүүгүй бага хүүтэй мөнгө зээлэх арга нь болсоон
үнэн юм яридаг ш дээ