Ц.Оюунгэрэл парламентад суудал бүхий ИЗНН-тай "эвссэн" үү

"Иргэдийн оролцооны нэгдэл" намын дарга Ц.Оюунгэрэл, "Иргэний зориг ногоон нам"-ын дарга Б.Батбаатар нар уулзаж, амны цаасан дээр гарын үсгээ зуралцжээ.
Энэ талаар Ц.Оюунгэрэл өөрийн нүүр хуудастаа "Парламентын сөрөг хүчний үүргийг хамтран гүйцэтгэхээр ИОН намаа төлөөлж, санамж бичигт гарын үсэг зурав. Эхний алхам..." гэж бичсэн байгаа юм.
ИЗНН-ын хувьд УИХ-д дөрвөн суудал авсан.
Энэ хоёр нам эвсэнэ гэсэн үг үү, тийм тохироо хийчхэв үү. Тэгж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд орох уу. Тэгвэл энэ эвслээс өөрийгөө сойх хүн нь Ц.Оюунгэрэл байх уу зэрэг асуулт үүсэв.
Уг асуудлаар Ц.Оюунгэрэлтэй холбогдож тодруулахад,
"Хамгийн товчхондоо, өнөөдөр сөрөг хүчингүй болчихлоо. Сөрөг хүчин гэж итгэж, найдсан бүхэн эрх мэдэл, албан тушаал авчихлаа. Тийм учраас ер "Битгий албан тушаал ав" л гэж, гарын үсгээ зурлаа. Өөрөөр хэлбэл ИЗНН ямар ч албан тушаал авахгүй, эрх мэдэл хөөцөлдөхгүй, цэвэр УИХ дахь сөрөг хүчний дуу хоолой болж чадах юм бол манай нам бас дэмжинэ, бид хамт дуугарна. Харин сөрөг хүчин болж чадахгүй бол дэмжихгүй. Энэ ойлголцлыг хийж, бид хоёр уулзсан. Цааш намын бүрэлдэхүүндээ танилцуулаад явах байх. Бидний хувьд эвсэх тухай ярилцаагүй, тэгэх боломжгүй. Алив сонгуулийн өмнө л намууд эвсдэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай бүр яриагүй. Хуулиараа бид эвсэж, нэр дэвших боломжгүй" гэж хариуллаа.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүүхэн өөрийгөө хэн гээд бодчихсон юм юм бүгдэд л савсганаад хүүхдээ олж ирчихээд улс төр хийвэл барав.
Дорсгор шүдтэй энэ хүүхэн сайн, сайн болж үлдээ. Монгол энэ хүний худал хувийн нэр төр амбиз хөөсөн төрх үнэндээ хэрэггүй. Ард түмэн дургүй байхад янз янзын үйлдлээр нийгэмд цочиртол гараад байхаа болих хэрэгтэй.
Тухайлбал:
- Балет хийж харагдахын - сайн хэрэг гэхдээ олон нийтэд цацах хэрэг юусан билээ
- Энд тэнд дуулиан тарьж явахын - зүгээр л гэртээ хоолой хийгээд л номоо бичээд даруухан оюунлаг суул даа
- Уйлж гоморхож харагдахын - нэр төрөө бодол доо
Таарсан таар шуудай хоёр доо, хөөрхий.
Balai awgai min tuuhiig chin medne shu olnii umnu bulai bolow yagaad ch deesh garah bolomjgui tuuhtei hun shu ard irgedee
Хэний ч өвөрлүү зүтгэж мэдэх солонгон үзэлт, солиотой хүүхэн юм даа.
Батын батбаатар гэж новш сонгуульд орох хүртэлээ гахай явган нохой нүцгэн орон байр ч бхгүй түрээсийн байр хэссэн нохой бсн шүү АТГ сайн шалгана биз дараа нь
мөнгө идсэн хүүгээ авчир
Bayrbaatar ni shal teneg gar sh dee, Ouyngerel yvuurgyu boljee,