Нийгэм мэдээ

Гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.2 хувиар өслөө

Улаанбаатар хотод 2025 оны хоёрдугаар сарын 24-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.2 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өмнөх долоо хоногоос

  • Хонины ястай мах кг тутамдаа 291 төгрөгөөр
  • Үхрийн ястай мах кг тутамдаа 140 төгрөгөөр
  • Үхрийн цул мах кг тутамдаа 83 төгрөгөөр
  • Адууны ястай мах кг тутамдаа 159 төгрөгөөр
  • Ямааны ястай мах кг тутамдаа 194 төгрөгөөр
  • Ургамлын тос литр тутамдаа 47 төгрөгөөр
  • Лууван кг тутамдаа 322 төгрөгөөр
  • Байцаа кг тутамдаа 26 төгрөгөөр өссөн байна.

Харин хүрэн манжин кг тутамдаа 31, сонгино кг тутамдаа 14 төгрөгөөр буурчээ.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button