УЛС ТӨР

Н.Учрал: Засгийн газрын гишүүд ногдол ашгаа "Хөгжлийн сан"-д хандивлаж байна

Засгийн газрын өнөөдрийн /2025.02.26/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Луу жилийн отгон засгийн газрын хуралдаан болж өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийн хөгжлийн яамнаас эрх шилжүүлэх журмыг баталсан. Зөвшөөрийн хуулийг дагалдуулаад, мэргэжлийн холбоо төрийн бус байгууллагууд нийтийн эрх зүйн, төрийн захиргааны төв байгууллагууд болон зохицуулах хороод өөрийнхөө зөвшөөрлийн зарим чиг үүргүүдийг шилжүүлэх боломжтой боллоо. 14 хоногийн дотор зөвшөөрлийн хуулийг давуулсан журмууд байснаас 58 журам бүрэн цуцлагдсан.

Мөн ЭТТ компанийн 1072 хувьцааны ногдол ашгйиг өнгөрсөн хугацаанд И-монгол платформоор иргэдээс санал асуулга авсан.

Засгийн газрын шийдвэрээр иргэдэд ногдол ашгийг улирал тутам өгөхөөр тооцоолсон. И-Монгол платформоор дамжуулан И-Монгол платформоор иргэдээс санал асуулга авсан.

Нийт 555318 мянган иргэн санал асуулгад оролцсноос 48.180 иргэн бэлэн мөнгөөр авах хүсэлтээ илэрхийлсэн. 22.442 хуримтлалын санд мөнгөө хадгалах, 1.267 хөгжлийн санд хандивлах хүсэлтээ өгсөн байна. Хөгжлийн санд ногдол ашгаа хандивласнаар нийслэл хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах ажилд хандивлана гэсэн үг. Хэдийгээр бид компанийн хуультай ч гэсэн иргэд өөрсдөө сонголт хийх хандлагын өөрчлөлтийг бид хийх ёстой. Үүнийг хэвшүүлэх эхний ажил амжилттай байлаа.

Өнөөдөр засгийн газрын гишүүдийн ноглол ашиг Хөгжлийн сан руу шилжиж байна. Цаашдаа хуримтлалтын санг сайжруулж, хадгаламжтай болох, хадгаламжтай иргэн болох эхний алхам хийгдэнэ.Тиймээс иргэд та бүхэн И-Монгол платформоор саналаа идэвхтэй өгөөрэй. Хэрэв Хөгжлийн санд хандивлах хүсэлтээ өгсөн бол таны ноглол ашиг хувийн данс руу чинь биш хөгжлийн сангийн дансанд шилжинэ. Бэлэн мөнгөөр авах хүсэлтээ өгсөн бол данс руу нь бэлнээр орно. Хуримтлалын санд хадгалахаар хүсэлтээ өгсөн бол Монгол банкны хүү бодогдох системтэй уялдаж, хадгалагдана гэсэн үг.

Мөн ирэх дөрөвдугаар сард ЭТТ удирдлагууд дахин хуралдаж, ногдол ашгийн талаар хэлэлцэнэ" гэлээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар их мөнгөнөөс татга лзаа вэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Засгийн сайд нарын цалингийн хажууд шүлс шиг мөнгө шүү дээ. Утасны мөнгөө улсаар даалгадаг хүмүүс мөнгөө хандивлах нэрээр КОК цохих төдий арга л гэж харагдаж байна .

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хэлээд юүхэв. Хэрэв эд нар ичдэг, ичсэнээсээ үхдэг байсан бол энэ хэд аль хэдийнэ үхсээн

Зочин
Зочин

Тэр нь их мөнгө юм болов уу?

Иргэнbayr
Иргэнbayr

Yaanaa bayrlalaa saidaaa kkk

Бүү доромжил
Бүү доромжил

Хулгайчуудын сонгуулийн коко оноо,100 цаас шүү, тэдний амны салфёткний үнэ

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button