Нийгэм мэдээ
Сар шинийн барилдааныг автобусанд шууд дамжуулж, үзүүлнэ

Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Өнгөрсөн жилийн тухайд 600 шинэ автобус үйлчилгээнд явж эхэлсэн.
Харин 750 автобусанд транзит телевиз бүхий дэлгэц суурилуулсан. Түүгээр цаг үеийн мэдээ, мэдээллийг хүргэдэг.
Түүнчлэн, сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааныг ч өнөөдөр автобусанд шууд дамжууж үзүүлэх аж. XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны гурвын даваа 13.00 цагаас эхэлнэ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.