Гишүүд хөөн хэлэлцэх хугацаагаа хэлэлцэлгүй “ГАЦААГААД”, гадаадад баяр тэмдэглэхээр зугтжээ

2019 оны эхний арван сарын байдлаар 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болжээ. Мөн 1200 гаруй гэмт хэрэгтэн ял зэмгүй, авлига, албан тушаалын 40 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон гэх тоо баримт байна. 2017 онд Эрүүгийн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс хойш 400 орчим хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэрэгсэхгүй болсныг шүүхийн байгууллагаас мэдээллээд буй
Энэ бол Эрүүгийн хуулин дахь “хөөн хэлэлцэх хугацаа”-ны завхралаас үүссэн тоо. Хуулийн цоорхойн гажуудал, завхрал.
Эл хуулийн цоорхойг 2017 онд нэр бүхий хүмүүс өөртөө ашигтайгаар бий болгосон. Тодруулбал, 2015 оны шинэчилсэн Эрүүгийн хуулиар “1-8 жил хорих ялаар шийтгүүлэх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил, 15 жилээс дээш ялтай бол 12 жил, бүх насаар нь эсвэл 20 жил хүртэлх ялтай хэрэг нь 20 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай болгосон”. Энэ өөрчлөлтөд гэмт этгээдүүдийн ял завших боломжийг хязгаарласан. Гэтэл 2017 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр энэ заалтыг хүчингүй болгосон нь авлига албан тушаалын хэргүүдийг хэрэгсэхгүй болгох үндэс болсон юм.
Эндээс УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрийн холбогдсон авлигын хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд хуульд өөрчлөлт оруулсан гэх хардлагад хамгийн түрүүнд өртдөг. Мөн түүний араас Х.Нямбаатар гишүүний нэр дагалддаг.
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Сонгуулийн хуулиа баталсан. Залгуулаад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах товтой байсан ч ирц бүрдэлгүй, чуулган завсарласан.
Харин энэ долоо хоногт буюу өчигдрөөс /2019.12.26/ энэ оны сүүлчийн чуулган хуралдаж, өнгөрсөн долоо хоногт хэлэлцэгдээгүй Эрүүгийн багц хууль тэргүүтэй хуулиудыг хэлэлцэх товтой байв. Үүн дотор хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох аргачлалыг хэлэлцэх учиртай байсан юм.
Гэтэл өчигдөр ирц хүрээгүйн улмаас чуулганы хуралдаан хойшилсон. Өнөөдөр ч мөн хуралдсангүй. Хуралдахгүй байх шалтгааныг зарим гишүүд “хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч хоорондоо үгсэн тохиролцож чуулганыг албаар тасалдуулж, гацааж байна” гэх хардлагыг хэлж байгаа юм.
Ингэж хардахаас ч өөр аргагүй нөхцөлд байдалд хүрч байх шиг. Яг эрүүгийн хуулийг хэлэлцэх гэхээр бүтэн долоо хоногийн өмнөөс ирц бүрдэхгүй байгаа шалтгааныг өөр юу гэж харах вэ. Олон авлигач, албан тушаалтнуудын хувь заяаг шийдэх Эрүүгийн хуулийн төслөө орхиод гишүүдийн зарим нь гадаад дотоодод шинэ жил тэмдэглэхээр, зарим нь тойргоо тордохоор орон нутагт яваа сурагтай. Тухайлбал, Ж.Ганбаатар, С.Эрдэнэ тэргүүтэй гишүүд тойргийнхондоо ганц хоёр килограмм гурил будаахан тараасан мэдээллүүд хөвөрч, олны шүүмжлэлийг хүлээгээд байгаа билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэн хэн гадагшаа зугтаасаныг нь дэлгэ хэн нь хэн бэ гэдгээ илчилж байгаа нь тэр.
Хэн гадаадад шинэ жил тэмдэглээд бна мөнгө авчихаагүй юм бол дэлгээч
Songuuliin tuhai huuliin nemelt uurchlult helelstuuleh hurliig ni onii suuliin udruuded helelstuuleh huvaari oruulsan bol ted ingehgui de
Ard tvmnii shine toloologch aimag bolgnoos songoj batlax xeregtei gemt xeregtengvvdig xasaad xaychix