Нийгэм мэдээ

Нийслэлийн ногоон бүсийн ууланд алхах, зугаалахыг зургадугаар сарын 10 хүртэл хориглолоо

Ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс “Маш өндөр”, “Өндөр” зэрэгтэй байгааг Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээлжээ.

Эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргаас “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 тоот захирамж гаргасан байна.

Тус захирамжид:

  • Нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах
  • Аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ил гал гаргахыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглолоо хэмээн тусгажээ.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй шар өвсний гал түймрийн 32 дуудлага бүртгэгдсэн байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яасан ч их хаах, боох, хориг тавих дуртай юм

Холбоотой мэдээ

Back to top button