Нийгэм мэдээ

Ирэх мягмар гарагаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өмнөх үеийнхээс 20 хувиар буюу одоогийн 660 мянган төгрөг 792 мянга болж нэмэгдэнэ.

Ингэснээр сайн дурын даатгуулагчдын төлбөл зохих хэмжээнд өөрчлөлт орох бөгөөд одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож сайн дурын даатгал төлж байгаа иргэн 89100 төгрөг төлдөг байсан бол дөрөвдүгээр сарын 1-ээс хойш энэ дүн 106.920 төгрөг болж нэмэгдэнэ.

Энэ нь сайн дурын даатгуулагчдын шимтгэлийн 13.5 хувьд өөрчлөлт ороогүй хэвээр. Сайн дурын даатгуулагч орлогоо өөрөө тодорхойлж шимтгэлээ төлөх бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх ёстой гэж хуульд заасан байдаг.

Эрүүл мэндийн даатгалын тухайд, иргэд сар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар буюу 13200 төгрөг төлдөг бол 4-р сарын 1-ээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь буюу 15840 төгрөг төлөх юм.

Өнгөрсөн оны 10-р сард Гэр бүл, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар ирэх 2026 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх саналыг гаргасан бөгөөд одоогийн байдлаар албан ёсоор уг санал эцэслэгдээгүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
3 сар 31, 2025 03:21

"" jil uls#aa ajillaad odoo avch baigaa taetgever maani hudulmuriin hulsnii dood hemjeend ch hyrehgyi em tariandaa ch hyrehgyi baigaag tentsyyleechee

irgen
irgen
3 сар 31, 2025 03:23
Reply to  irgen

33 jil ajiullaad hamgiin baga avch bna.arai ch dee

Холбоотой мэдээ

Back to top button