УЛС ТӨРУлс төрийн мэдээ

39 орд: Х.Баттулгын дараа Ч.Хүрэлбаатар, Ш.Бямбасүрэн нар нэр цохогдож, баялаг ашиглагч "баячууд" төртэй тохиролцоно

Өнөөдрийн /2025.04.09/ Засгийн газрын хуралдаанаар стратегийн 16 ордоос хил заагийг нь эцэслэн тогтоох шаардлагатай НАЙМАН ордын асуудал орно. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаар ахлуулсан ажлын хэсэг 39 ордын асуудлыг оруулж ирнэ.

2007 оны 27-р тогтоолын хоёрдугаар хавсралтад жагсаасан 39 ордыг стратегид бүртгэхээр яригдаад яг 18 жил гацсаад буй. Иймд Ц.Туваан 39-өөс стратегийн орд байж болохуйцыг нь ялгаж, салгаж оруулж ирж танилцуулна гэж ойлгогдож байна.

ДНБ-ий 5 хувьтай тэнцэхуйц үнэлгээтэй буюу дөрвөн их наяд /1 тэрбум ам.доллар/-ын үнэлгээтэй ордыг стратегийн орд гэж бүртгэх юм.

Улсын төсвөөр хайгуул хийсэн бол 34-51 хувийг төр авна.


Стратегид бүртгэлгүй гацсан 39 ордын 16 нь өдгөө ГХО-тай. 39 орд дээр нэрээ дуудуулагчдыг ангилбал:

  • Одоогийн парламент дахь гишүүд болох Х.Баттулга, Ш.Бямбасүрэн нар нэр цохогдоно.
  • Гишүүн асан Ч.Хүрэлбаатар, Д.Мурат нарын нэр ч бас дуулдана.
  • Цаашлаад манай алдарт баялаг ашиглагчид буюу МАК-ийн Б.Нямтайшир, "Голомт"-ын Д.Баясгалан, Гачуурт"-ын Л.Чинбат, "Сахал" Д.Эрдэнэбилэг гэсэн нэрс хөвөрнө.

Нэгдүгээрт, 39 ордод одоогийн УИХ-ын хоёр гишүүн нэг цохогдоно

Нэг дэх нь: Х.Баттулгын 250 сая ам.доллароор "зарсан" гэх "Төгрөг нуурийн орд" -ын асуудал.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар түүнийг 250 сая ам.доллароор ордыг зарсан гэж бататгаад буй. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч энэ талаар чамгүй бичигдэж ирсэн байдаг. Улмаар Н.Учрал Х.Баттулгад ордын асуудлаа цэгцлэх долоо хоногийн хугацаа заасан. Эл хугацаа нь өнөөдөр дуусгавар болж буй. Өөрөөр хэлбэл, ЗГ-ын хуралдаанаар 39 ордын асуудал орж ирж хэлэлцэгдэх хугацаа л гэсэн үг юм.

Өчигдөр доктор, профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав агсны охин Д.Болорсүрэн өөрийгөө "Төгрөг нуур орд"-ын хохирогч гэсээр гарч ирж мэдээлэл хийлээ. Түүний аав "Төгрөг нуурын орд"-ын 20 хувийг эзэмшиж байсан ч, зөвшөөрөлгүй шилжүүлээд зарчихсан гэдгийг зарлав. Улмаар гурван жилийн өмнө өөд болсон аавынхаа үхлийг сэжиглэж, АТГ-т хандан хамгаалалт хүссэн юм.

Гэхдээ түүний өмгөөлөгч гэх Д.Пүрэвбаатар цахим орчинд "Л.Дүгэржав агсан Чингис хаан банкан дахь 150 сая төгрөгийн зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Үүний улмаас 2006 оны хавар 76.2 сая тоннын нөөцтэй хэсэг бүхий 20 хувиа зарах санал тавьсан. CAMEX компанийн 90 хувийг Х.Баттулга эзэмшиж байгаад 2007 онд улстөрд орохдоо гараа татсан" гэхчлэн агуулгуудыг бичжээ.

Орой нь Х.Баттулгын хэвлэлд ам нээсэн ярилцлага цацагдсан юм. "Надад ямар ч хамааралгүй" гэх үгсээр тас гүрийв.

Эл орд тойрсон асуудал ямартай ч үргэлжлэх нь.  3 тэрбум тонн хүрэн нүүрсний буюу эрчим хүчний нүүрсний нөөцтэй, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн ордоо төр гадаад эздээс нь хэрхэн авах вэ гэдэг нь асуудал болох юм.

Хоёр дахь нь: УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн. Түүний аав УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр агсан Дорнодыг нүүрсээр хангадаг “Адуун чулуун” ХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан билээ. Харин Ш.Бямбасүрэн 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдотлоо аавынхаа бизнесийг өвөлж, “Адуун чулуун” ХК-ийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байв. Мөн “Адуун чулуун”-ы нүүрсний уурхайн олборлолт, тээвэрлэлтийг дангаараа хариуцдаг “Найнги” ХХК-ийн эцсийн өмчлөгч, Ерөнхий захирлаар ажиллаж ирсэн. Цаашлаад, “Гранд восток монголиа” ХХК-ийг эзэмшиж, удирддаг. Тус компани Дорнод аймгийг шатахуунаар хангадаг бөгөөд “Стандарт ойл” нэртэй шатахуун түгээх станцуудыг ажиллуулдаг. Ямартай ч тэрбээр, Дорноддоо нүүрс болоод шатахууны бизнесмен юм.

Алдарт “МАК”-ийнхан хүртэл “Адуун чулуу”-ны нүүрсний уурхайд нэг лицензтэй билээ.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн асан хоёр хүн нэрлэгдэнэ

"Нүүрст хотгорын хүрэн нүүрсний орд" бол стратегид бүртгэгдэж чадаагүй 39 ордын дөрөвдүгээрт жагсдаг том орд. Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт оршдог. Арваад аж ахуй нэгж хайгуул болон ашиглалтын лиценз эзэмшдэг. 2001 оноос хувийн хэвшилд шилжсэн. Шилэн мэдээллийн санд "Хотгоршанага" ХХК, "Эрчим баян өлгий" ХХК, "Хотгор" ХХК ашиглалтын лиценз эзэмшдэг.

  • Сайд асан Ч.Хүрэлбаатарын ах дүү нар хоёр лиценз эзэмшиж байв.
  • УИХ-ын гишүүн асан Д.Мурат нэг лицензтэй.

2010 онд БНСУ-ын төрийн мэдлийн “Korea coal” корпораци нийт хувьцааны 51 хувийг 10 сая ам.доллароор авсан гэдэг. Үүнд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын ах дүү нарын нэр холбогддог. Тодруулбал, “Хотгор шанага” ХХК-ийнхаа 51 хувийг Ч.Гансүх, Ч.Гантулга БНСУ-ын “Korea-Mongolia Energy Development” компанид зарсан баримт гарч ирж байв. "Хотгоршанага" ХХК-ийн хувьцааг Korea-Mongolia Energy Development гэдэг компаниас гадна Нуурхүүгийн Болормаа, Бэгзсүрэнгийн Алтангэрэл нар эзэмшдэг. Захирлаар Jung Koo Dong гэх солонгосын иргэн бүртгэлтэй.

Харин "Эрчим баян өлгий" ХК-ийн эцсийн өмчлөгч нь УИХ-ын гишүүн асан Д.Мурат, захирал нь түүний хүү М.Тилеуберди. "Хотгор" ХХК нь Күдербайн Сейт гэх казах иргэнийх аж.

Гуравдугаарт, Баялаг ашиглагчид

Нэг, МАК-ийн Б.Нямтайшир:

  • Адуунчулууны нүүрсний ордод НЭГ
  • Хөөтийн хонхорын нүүрсний ордод ХОЁР
  • Алагтогоогийн чулуун нүүрсний ордод ХОЁР
  • Ширээ уулын гөлтгөнийн ордод НЭГ лиценз эзэмшиж байна.

Хоёр, "Голомт"-ын Д.Баясгалан:

Цайдам нуурын хүрэн нүүрсний ордод “Бодь групп”-ын охин компани болох “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-иараа хоёр лиценз эзэмшиж байна. Эл компани Төвийн бүсийн эрчим хүчний тав дахь эх үүсвэр болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байгаа.

Гурав, "Сахал" Д.Эрдэнэбилэг:

Тавтын алтны ордод нээлттэй мэдээллээр “Аурум Металс” ХХК гэх ганцхан компани ашиглалтын лицензтэй харагддаг. Доржсүрэнгийн Баатар гэх хувьцаа эзэмшигчтэй аж. “Сахал” Д.Эрдэнэбилэг эл компанид хамааралтай гэгддэг.

Дөрөв, "Гачуурт"-ын Л.Чинбат:

Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордод "Тэвшийн говь“ ХХК, "Тэвшийн нүүрс", Могул-Энержи" гэсэн компаниуд тусгай зөвшөөрөлтэй. "Тэвшийн нүүрс" ХХК Жүгдэрноровын Баярхүү, Лхагвын Чинбат нарынх. Л.Чинбат нь Соёлын сайд Ч.Номингийн аав юм. Тус компани нэг лицензтэй.


Манай сайтын яг жилийн өмнө 2024.04.28-нд хүргэсэн Танилц: Стратегид бүртгэлгүй гацсан 39 ордын 16 нь ГХО-тай, МАК, Д.Баясгалан, Д.Дорлигжавын дүү, Л.Чинбат нар ашигладаг нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шинэбаярын хүү лодойтой засаг огцруулна гээд гүйгээд байсан юм. Ийм л учир байждээ хөөрхий.

Зочин
Зочин

Шулам болцгоосон бнашдээ

Зочин
Зочин

Адуунчулуун, Хар тарвагатай, Хотгор шанага, Могойн гол зэрэг уурхай нүүрсээрээ маш их мөнгө хийэ байгаа эдгээр ордоос , хуувийг төр шууд авах хэрэгтэй

Сонгууль
Сонгууль

Тохиролцож байвал ард түмнээ доромжлоод хулгайч нартай тохирч байна гэсэн үг

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Зочин
Зочин

Сахал нь яах болдоо гэгэг мэгээл энүүр мядагаа бариц алдаад бнауу хахх

иргэн
иргэн

Төртөй тохиролцох хамгийн Ариун явдалтай Хүмүүс нь гэнээ,,,,,

Zochin
Zochin

Iish ta nar hunii tolgoi ugaaj sur sur yrij baihiin orond SU.Batbold.Gachuurtiin banzal evgen Chinbat 2 oo tzaazaar avahad l busad n heden lizinzee hayd zugtana.Delhiid baihgui aimshigiin mangas ene 2 oo 35 jil hamgaallaa.Odoo ustgah boloigui.huuhduudiig n araas n gargaj irlee.Yasan ichdeggui NAM.ES.EK.Huuliin said bdg uom be.Busad orond ali hediinee tsaazlasan.

Зочин
Зочин
Reply to  Zochin

Чинбат нь бас банзл юмуу

Холбоотой мэдээ

Back to top button