УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Төсвийн байнгын хороо автотээврийн татварын нэмэгдлийг цуцлах эсэхийг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо 12:00 цагаас автотээврийн татварын цуцлах талаар хэрэлцэнэ.
Тодруулбал, D-Өргөдөл цахим хуудаст өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдрөөс "Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах" талаар иргэдээс санал авч эхэлж, нэр сарын хугацаанд үргэлжилсэн. Улмаар иргэдийн гарын үсэг зорилтод дүнд хүрч уг асуудлын УИХ хэлэлцэх боломжтой болсон.
Энэ хүрээнд хуулийн дагуу тус асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийн тулд эхлээд байнгын хороо хэлэлцдэг.
Иймд өнөөдөр /2025.04.14/ УИХ-ын Төсвийн байнгын хороо Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргахаар хуралдана.
Д.ЖАРГАЛМАА














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цуцал цуцал, нянбактерийн бaлагаар амьдрал сүйрэх эхлэл тавигдсан даг
Ха ха дүр үзүүлсэн жүжиглэлт болоод дуусах байлгүй
Ядаж 1 дахин нэмэхэд яана. Өмнө нь 68000 байсан бол 120000 гэх мэт. Гэтэл шууд 232000 мянга
Бодлого байдаг бол дахиад нэм.
Ингэж ард иргэдээр тоглож байдгаа хэзээ болих вэ МАН-АН-Н мафиууд минь!!
Машин унаж байгаа хүмүүс татвар төлөх боломжтой шүү.Амьдрал хэцүү байна гэж ярих хүмүүс бишээ.Одоо усны үнийг нэмэх хэрэгтэй ялангуяа машин угаалгын газрууд,арьс боловсруулах үйлдвэрүүд,өлөнгийн үйлдвэрүүд,уул уурхайн үйлдвэрүүдийн усны үнийг судалгаа хийж зохих хэмжээнд нэмэх шаардлагатай шүү.Дээр нь нэмээд төрийн албан хаагчидыг 30 хувь цөөлж,цомхотгож байж улс орон хөгжиж,ард түмний амьдралд дунд хугацаандаа дээшлэж,сайжрана гэж бодох юм даа.