Ши Жиньпин өнөөдөр зүүн өмнөд Ази дахь айлчлалаа эхлүүлнэ

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин зүүн өмнөд Азийн орнуудаар айлчлах ажлаа өнөөдөр /2025.04.14/ Вьетнамаас эхлүүлэх юм. АНУ-тай худалдааны дайн эхэлсэн энэ үед тэр хөрш орнуудтайгаа харилцаагаа эдгээр айлчлалаар бэхжүүлэхээр ажиллана. Тэр Вьетнамын дараа Малайз, Камбож руу аялах юм. БНХАУ-ын албан тушаалтнууд эдгээр айлчлалыг чухал ач холбогдолтой гэж тодорхойлжээ.
Ши Жиньпин энэхүү айлчлалаараа Вашингтонтой харьцуулахад БНХАУ нь тэдгээр орнуудын тогтвортой түнш гэдгээ онцлон харуулах төлөвтэй байгаа юм. Үйлдвэрлэл сайн хөгжсөн орон болох Вьетнамд 46 хувь, Камбожид 49 хувийн гаалийн татвар оноосон. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп татвар хэрэгжиж эхлэх өдрийг 90 хоногоор хойшлуулсан байгаа.
Өнөөдрийн айлчлалаараа Ши Жиньпин Вьетнамтай төмөр замын сүлжээгээ хөгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурах төлөвтэй. АНУ-ын худалдааны хэлэлцээрийн төлөөлөгч асан Стивен Олсон хэлэхдээ БНХАУ нь “АНУ худалдааны харилцаагаа алхаар өөрчлөхийг оролдож буй орон харин өөрсдийгөө дүрэмд суурилсан худалдааны тогтолцооны хариуцлагатай удирдагч гэх байр суурийг харуулах гэж оролдох байх” гэжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.