У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид дахин өрсөлдөх бэлтгэлийн зам дээрх парламентынх нь байж байгаа царай

Хураангуй
Улс төрийн хүрээнд зэрэг өрнөж буй үйл явдлуудаа жагсааж харвал,
- Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг "Төгрөг нуурын орд"-ын асуудлаар шалгаж, эргүүлэн татах асуудал сөхөгдөх өрнөл эрчимжив. Улиран сонгогдсон АТГ-ын дарга З.Дашдаваа, УЕП Б.Жаргалсайхан нар ч түүнийг шалгах амлалт өгсөн билээ.
- "Би дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй" гэж ам алдсан У.Хүрэлсүхийг МАН дараачийн сонгуульд өрдөх үндэс, нөхцөлүүдээ үүсгэж эхэллээ. Босоо удирдлагатай эл нам сонгуулиар эвлэлддэг онцлогтой. Харин энэ удаа...
- Парламентын залуу гишүүд хоёр хуваагдаж, нэг хэсэг нь MCS-ийн Ж.Оджаргалыг, нөгөө хэсэг нь Х.Баттулгыг боорлодог үндсэн ажилтай болов. Тэд өөрийн тархиар гэхээсээ илүүтэйгээр бусдын захиалгаар уг акциа хийж буй.
- "Ухаа худаг"-тай холбоотой тогтоолын төслийг спикер хүлээн авахаас түдгэлзэхдээ давхар нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх агуулгаарх хуулийн төслийг царцаажээ. Засгийн газар спикерийнхээ аяыг олохгүйгээр олон төслүүдээ явуулж чадахгүй юм.
- Парламентад MCS-ийн хамгаалалт үүсгэх, Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэх, ард нийтийн санал асуулгыг дэмжих зэрэг агуулгаар кноп тоололт өрнөж, Дав.Цогтбаатар, Э.Болормаа нарын эргэн татагдах алхмууд хүртэл хэлцэлд оров.
- Парламентын засаглал энэ бүхэнд зөв голч, олон өнгөтэй, лоббид бөөндөө үл нэгдэх чанараа хадгалж чадах уу гэдэг хүлээлт үүсэв.
Дэлгэрэнгүй
Нэг. Ял авч мэдэх Х.Баттулга, дахин Ерөнхийлөгч болж мэдэх У.Хүрэлсүх
Х.Баттулгыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж, улмаар ял өгнө гэх хувилбар
АТГ болоод УЕП дарга нарыг улираах үеэр Х.Баттулгад хамааруулж, "Төгрөг нуурын орд"-ын асуудлыг сөхсөн. Энэ нь огтын санамсаргүй зүйл биш ээ. Болж л өгвөл томчуудтай муудахгүй гээд хамаг ял зэмийг нь дараад суучихдаг З.Дашдаваа, Б.Жаргалсайхан нар өөрсдийн амаар "Х.Баттулгад хамаарах асуудлыг шалгана" гэж чуулганы танхимд ам шүд алдацгаасан юм.
Энэ дагуу Х.Баттулгыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх бичгийг удахгүй УЕП Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлнэ гэх мэдээлэл бий. Түүнд ял өгөх асуудал ч хүчтэй яригдаж байгаа аж.
Манай улс өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хорих ялаар шийтгэж, Ц.Элбэгдоржийг олон улсын интерполоор эрэн сурвалжлах хэмжээнд асуудлыг нь хурцатгасан түүхтэй. Төрийн тэргүүнээс буугаад улс төрийн карьераа хэрхэн үргэлжлүүлэх асуудлыг нь зохицуулсан хуульгүй. Ийм ч учраас нэгнээ намнах орон зай ямагт үүсгэж, эрхтэй дархтай үедээ хаан заан мэт авирласан үйлдлүүдээр нь эргүүлээд шүүх орон зай үүсгэчихдэг онцлогтой.
Х.Баттулгын хувьд аливаа хэл ам, сөрөг мэдээнд чихгүй толгой оргидог онцлогтой атлаа ойрын өдрүүдэд пи араа баахан эрчимжүүлэх төлөвт шилжив. Түүнд холбогдох олон бараан баримт ганц “Төгрөг нуурын орд”-оор ч тогтохгүй, үргэлжлээд явах нигуртай. Ер нь ухваас түүнээс олон юм гарахыг МАН ч сайтар тооцсон л буй.
АН-д, МАН-д ч У.Хүрэлсүхэд өрсөлдөгч үгүй байлгах бэлтгэл
Өнгө мөнгө, эрх ашгийн төлөө юу ч хийж мэдэх Б.Амгаланбаатараар Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэх агуулга эсвэл ард нийтийн санал асуулгын төсөл өргөн бариулах гэж байсан нь тодорхой болов. Эрх биш ардчилсан, парламентын засаглалтай, хүн ард нь айхтар шүүмжлэлт сэтгэлгээтэй тул энэ агуулга хэвлэлд гарангуут бөөн эсэргүүцэлтэй тулсан нь түр харзнах сэрүүлэг болж өгсөн логик уншигдана.
Яг үүнийг бататгах мэтээр МАН дотор Ерөнхийлөгчид нэр дэвших бүх дүрүүд арагшаа суух болжээ. МАН-аас Г.Занданшатар, С.Бямбацогт, С.Амарсайхан, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр гэхчлэн амбицууд бий. Босоо удирдлагатай намын соёлоор эдгээр эрхмүүдийн хэн нь ч У.Хүрэлсүхийн урдуур орж, өрсөлдөх амбицаа илэрхийлэхгүй юм. МАН өөрөө дотроо ингэж битүү явж байгаад, шуудхан кандидатаа зарлаж, өрсөлдөхөөр горилогчид нь ч гараа өргөж баталдаг систем билээ.
Нөгөө талд У.Хүрэлсүхийн "цэрэг" Н.Учрал Засгийн газрыг төлөөлж байгаад, Х.Баттулгын эсрэг гөвшиж, үүнд нь мөнгөгүй л бол хөдөлдөггүй ХҮН намыхан хүртэл нэгдэв. Хэрэвзээ У.Хүрэлсүх нэр дэвшвэл Х.Баттулгад ч өрсөлдөх боломж гарах учраас "Ерөнхийлөгчийн сонгуулийн зодоон эхэллээ" гэдэг нь хэн бүхэнд тодорхой нюанс билээ.
Цагтаа Х.Баттулга Ерөнхийлөгчийн индрээс У.Хүрэлсүхтэй андлалцаж, төмөр замын хамаг төслүүдийг түүний мэдэлд өгч байв. Тэд хоорондоо айхтар муудалцсан дүр төрхөө нэг л удаа ил гаргаад, чимээ имээгүй болцгоосон. МАН У.Хүрэлсүхийг өрсөлдөгчгүй өрсөлдүүлэхийн тулд Х.Баттулгыг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар зогсоож байсан бол эдүгээ үүнийг өөрчлөх хувилбар дээр дахин нэгдэх нь үндсэндээ тодорхой болов.
Хоёр. Парламент хаашаа эргэх вэ, томчуудын захиалгаар орилдог залуу гишүүдийн хандлага ба спикерийн дүр төрх
Д.Амарбаясгалангийн ойлгомжгүй байдал ба Ухаа худаг
Олон цаг үед Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын харилцаа яг таарамжтай юу гэдэг асуулт үүсч байв. Яг хардаад байсанчлан бол тэд муудаагүй. Зэрэгцэж Засгийн газарт ажиллаж, сонгуулийн дараа үеийн агуулгаар нэг нь спикер болж, нөгөө нь Засгийн газраа тэргүүлсэн. Улс төрийн зорилгоор өшөө авах хүнийхээ орд зарсан асуудлаарх цаасан бичиг баримтыг дэргэдээ овоолж байгаад, Засгийн газрын танхимаас гарч ирэнгүүтээ хувийн тоглолт хийгээд орилчихдог Н.Учралыг бодвол Д.Амарбаясгалан учиртай ЗГХЭГ-ын дарга байжээ. Хаана ч очсон тэр ажлаа сайн хийдэг.
Гэвч спикерийн хувиар Д.Амарбаясгаланг "Ухаа худаг"-т хамаарах УИХ-ын тотоолын төслийг ёсчлон хүлээж авахгүй гэдийсэн нь анхаарал татна. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нэг нь Засгийн газар, нөгөө нь парламентын танхимаа удирдах тохироо хийхдээ үзэл санааны хувьд тодорхой хуулиудыг явуулах дээр нэгдсэн нь харагддаг.
Тийм атлаа дэвшилтэт үзэлтэй спикер нь Баялгийн сангийн агуулгаарх ажлыг яагаад уяв гэх асуулт эндээс үүснэ ээ. Магад Засгийн газрын нэр бүхий сайд нар эгдүүг нь хүргэсэн эсвэл харилцааны шинжтэй эс үйлдэхүй байж болно.
Нөгөө талд Д.Амарбаясгалан энэ удаа Л.Оюун-Эрдэнийн бус намыхаа талд зогсож байж болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн аяс байдал эдүгээ MCS ба Х.Баттулга гэсэн хоёр сэдэв хаашаа эргэхээс ихээхэн шалтгаалахаар байна. Тэгэхээр харьцангуй У.Хүрэлсүх талдаа байж, тогтоолын төслийг Засгийн газрын хий хуй дарагдахыг хүлээж байж болно.
Засгийн газар ч тэр зөвхөн "Ухаа худаг" сэдэв дээр хэтийдсэн их хүч хаяж, шатаад байгаа тул спикер жингээрээ хөөс дарагдахыг хүлээсэн дүр зураг ч харагдана. MCS-ийн гишүүд дээр угсарч буй лобби ч спикерт нөлөөллөө үзүүлж буй гэх хардлага төрүүлнэ.
Хамгийн том итгэл, тулах цэг бол парламент байх ёстой, гэтэл залуу гишүүдийнх нь байж байгаа царай
Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийн зөв голдирол хийгээд одоо энэ хаашаа л харна, эрх мэдлээ давуулчих гээд байгаа дүрдээ орсон улс төрчид, аливаа хэтийдсэн шийдвэрүүд явсаар засаглалаа ч эвдэж мэдэхээр. Тийм дотоод түгшүүр төрүүлэх болжээ. Энэ түгшүүр дээр парламент л олон нийтийнхээ хамгийн том итгэл, тулах цэг нь юм. Утгачилбал, бүгд нийлээд яаж галзуурлаа ч эргээд эрүүл ухаанд нь тапхийтэл тавих цэг парламент нь байх ёстой.
Д.Амарбаясгалангийн удирдсан парламентын танхимын эхний намрын чуулган бол хүлээлтээс өндөр байв. Олон хуулиуд дээр мэтгэлцэж, 76-г хайрцагладаг байсан схемийг олон ургальч үзлээр нурааж байв. Төсвийн төслөө хүртэл буцааж, ер нь найраанд орчихгүй, хэт намчирхахгүй, өөрсдийн үзэл санаагаар хамгаалах зүйлсдээ нэгдэнэ гэдгээ харуулж чадсан.
Гэтэл хаврын чуулган эхэлсээр бүр нэг утгаа алдаж гүйцэв.
Одоо парламентын залуу гишүүдийг хоёр хувааж харж болно. Нэг нь, Х.Баттулгыг үзэн ядагчид. Чиглүүлгийг Н.Учрал тасралтгүй өгч, шахаж байна. Нөгөө нь, MCS-ийг үзэн ядагчид. Чиглүүлгийг Херо Б.Баатар орчмоор өрдөж буй. Ийм хоёр туйл болчихсон. Залуу гишүүдэд одоогоор үзэн ядаж буй дүр нь унавал л хамгийн сайхан.
Цаагуур нь парламентын ардчилал нь ч эвдэгдэж мэдэхээр байхад түүнийг ер анзаарахгүй дүр эсгэцгээнэ. Тэднийг олон нийтийн төлөөлөл болгож сонгосон байхад "ДЭЭРЭЭС" чиглэл авдаг утсан хүүхэлдэйн тойрогт өөрсдөө гүйж орцгоов.
Нөгөө талд Засгийн газарт буй Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан тэргүүтэй бизнес сайд нар амиа бодоод нам бээвийчихсэн, парламент дахь олон сонгогдсон гишүүд нь үг дуугүй өөрсдийнхөө асуудлыг л амжуулахад анхаарч байна. Тэдний сайн тал нь, Н.Учралаас ч, Херо Б.Баатараас ч чиглүүлэг авч дуугарахгүй.
Ингэж намартаа хачин дориун эхэлсэн парламентын залуу, шинэ бүрэлдэхүүн нь эдүгээ кноп тоололтын хэрэгсэл болж, эргэн татагдах үндэслэлтэй Дав.Цогтбаатар, Э.Болормаа нарын суудал ч үнэд оров. Хөгшин залуугүй чуулганы завсарлагаар гишүүд баахан гадагш явж, нэгдсэн системийн нэг хэсэг болсноо харах сөгөөгүй хүмүүс болцгоов. Парламентынх нь байж байгаа царай ийм л байна. Яг тулсан даваан дээр 126-уулаа болсных, болох болохгүйн зааг дээр жин тавьж зогсоосой, парламент.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Көв
Улс орон хэцүүдлээ
Ша а х юм аа энэ э гү үрийн мядаг аа зүгээр л ххб-ыхаа шэ эсийг уугаад сууж бээв�##� таарав. Жэнког бар идэхгү шүү
Сүгсэлзүүр дахин гараад хэрэггүй дээ, одоо ханг�##�ттай, харлаа үзлээ
Яг тулсан даваан дээр 126-уулаа болсных, болох болохгүйн зааг дээр жин тавьж зогсоосой, парламент.
Утсан хүүхэлдэй болохгүй л бол манандуулж хөөгөөд гудамжинд гаргана аа.
Эхээс төрснөө мартаж намаас төрөгсөд, төрийн ажлаар д�##�айлгаж хоолоо олж идэгсэд ихэдсэн цаг дор л амьдарч байна.
Хүүк х у л г а й ч Үндсэн Хуулиас х у л г а й хийх гээд хумсаа нуусан муур царайлж сууна.
Сайн бичсэн байна
ХҮРЭЛСҮХ ДАХИН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ 1% -Н Ч БОЛОМЖ БАЙХГҮЙ ЯАГААД ГЭВЭЛ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ . УЛС ОРОН МАШ ХУРДТАЙГААР УРУУДАЖ БГА ТУЛ НИЙГЭМИЙН БҮХИЙ Л БҮЛЭГҮҮДЭЭС ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРАХ ТУЛ ОДОО САНАА БАЙВЧ ЯГ ЦАГ ДЭЭРЭЭ ТҮҮНИЙ ДАВАН ГАРАХ ХҮЧ ҮНЭНДЭЭ БАЙХГҮЙ .
Хүрэлсүх дахин ерөнхийлөгчид гарах магадл�##� тун бага . Түүнийг хүн нам МАН л зүтгүүлэх санаатай байгаа болохоос ард түмний санаа бодол өөр байгаа шүү. Ялангуяа УРАНЫ асууд�##� Хүрэлсүх , Оюун эрдэнэ нарт маш их хамаар�##�тай .
Нэгэнт Улс орноо өөднө татаж чадахгүй байж Хэн нэгнийг хилсдүүлж Нүгэл үйлдэж , Ард иргэдийнхээ дунд Нэр хүндээ доош нь хийж дахин Ерөнхийлөгчийн сууд�##� руу санаархах хэрэг байна уу,
Бид м�##� юмуу...заав�##� архагшсан улсаа устгасан хулгайч нарыг хүчээр �##�бадан сонгох эрхтэй юмуу?????монголд цоо шинэ хулгайчгүй төр хргтэй!!!!!!!
элбэгдоржийг хүн амины хэрэгтэй байхад нь шоронд хийхгүй байж байгаад Энхбаяр бараг амиа �##�дах шахаж байсан, баттулга бол шронд орох болзлоо хэдийнээ 200% биелүүлсэн хүн бас мөнхбаясг�##�ан гэдэг шорон хүүхнийг хамт хийх хэрэгтэй тэрньй мөнгө карьер хоёр нь эзэндээ үхтлээ зүтгэхээс аргагүйд хүргэсэн
Овигогүй сагсуу хээзэгнэсэн хүйтэн этгээд
Улс орон хэцүүдлээ
Газар дорх уран байдагаараа байх байсан Гэнэт франц руу нисээд ухаж төнхүүлж ард түмнээ хордуулж �##�ах ажлыг зөвшөөрчихөөл ирдэг этгээд дээ
Юун дахин сонгогдохтой манатай
Харин нь ял тооцох л байх даа
Чоныг чоноор бариулдаггүйтээ адил хулгайчыг хэзээч хулгайч нь барихгүй бид энэ үлгэрээсээ с�##�ж бхйж улс хөгжинө дөө...
ЕРӨНХИЙЛӨГЧ НАМААСАА ТҮДГЭЛЗСЭН ХУУЛИАР 1 Л УДАА 6-Н ЖИЛЭЭР СОНГОГДОНО ............ГТЛ ТҮҮНД БАЗУУЛЖ БДГ АРЧААГҮЙ МАН-ЫН ДАРГА Л ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХЭВ ................ ХҮҮК, ЖЭНКО ХЭН НЬ Ч ДЭВШИХ ЭРХГҮЙ ШОО.........
Хүрэлсүх амлахдаа сайн ч ажил хэрэг болгох т�##� дээрээ бол ярьсан шигээ биш ээ. Алив нөгөө шударга ёсыг тогтооно гэж цээжээ дэлдээд байсан нь хаана байна... Мядагбадамын тойм бичлэг тун сайн байдаг.
Зөв зүйтэй юм хийсэн бол бэлтгэлтэй бэлтгэлгүй л сонгогдоно уран энэ тэр гээд болох бүтэхгүй юманд их л орооцолдлоо доо
Энэ удаа АН-йн з�##�уусаас байх нь зөв. Оюунэрдэнэ, Баттулга, Хүрэлсүх гэсэн гурв�##�жинг улсын цаашдын хөгжил, нийгмийн амьдр�##�ыг бодоод одоо хойш татах цаг болсон. Хүрэлсүх юу чхийхгүй, гарч ирсэн цагаасаа ТВ-ээр өөрийнгээ рекламждсан кино хийж үзүүлсээр өдийг хүргэж байга. Хүрэлсүх, Оюунэрдэнэ гэсэн боловсролгүйчүүдийн багаас хэн нь хэрэггүй._
УИХ-ААС ЭРГЭН ТАТАГДАХ ХҮНД УИХ- ЫН ГИШҮҮН Д. ҮҮРИЙНТУЯА , ОРОХ ЁСТОЙ. УРАНЫ ХЭРҮҮЛИЙН ГОЛ ЭЗЭД НЬ ФРАНЦУУДААС АВИЛГАЛ АВСАН ҮҮРИЙНТУЯА, ЭРДЭНЭБУЛГАН НАРАА ЧАХ ГЭЖ БАЙНА.
Хадг�##�амж банкны мөнгөөр казино тоглож ял авч байсан Хүрэлсүг шиг хүмүүс төрийн толгойд байж болох юм уу? Монгол шиг ингэж дампуурч, сүйрч байгаа улс дэлхийд өөр байгаа юм уу? Ард түмэн сэрэх цаг болоогүй юу, УИХ, ЗГ- аа хар. дандаа авилгач луйварчид, нүүрсний хулгайчууд, ЖДҮ- сан идэгчидээр дүүрсэн.
Odoogiin Yrunhiilugchiig demjij bna
shunalaa bari ih idsenii daraa onjdgiin sh te
За больж үз. Арай онигоо шүү Хүүкээ
Хүүх дахин нэр дэвших санаархлаа эртхэн болихгүй бол Монгол улс засагл�##�ын хямр�##�д орж жинхэнэ утгаараа хувьсг�##� гарах болно шүү.
Өрсөлдөгчөө �######�уулах шилдэг арга
ДАРАНГУЙЛАГЧ
Хүүк ажиллагаа
Haha shantaajchin ene avgai munguu avch l ingej neg taliig unuurnu doo. Uhsen ats avgai
Энэ эмэгтэй хуулиа сайн унших хэрэгтэй юм байна. Үндсэн хуулиа ч мэдэхгүй юм байна шүү дээ
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
БАНК ТОНОСОН ЛУЙВАРЧИН У.ХҮРЭЛСҮХ ИЧИХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙЧ УУ.
Улс төрийн бүхий л хор хутгаатай ерөнхийлөгч байсан одоо байгаа нөхдүүдийг оролцуулаад буруу ташаа мэдээлэл олон түмэнд захи�##�гатайгаар давтамжтайгаар явуулахыг хоригломоор байна.Харин хууль бусаар УИХ-д орж ирсэн Болормаа Цогтбаатар нарыг Эргүүлэн татахыг иргэд сонгогчид дэмжинэ.Яагаад гэхээр УИХ-ын гишүүн бидний төлөөлөл Шударга төлөөлөл байх ёстой.Дараа дараагийн УИХ-ын гишүүнд горилогч нарт ч хамаатай
Хүрэлсүхийг дахин ерөнхийлөгчөөр сонгож болохгүй
Элбэгдоржийн хойноос л орно. Ерөнхийлөгчийг тойрсон түүний төлөөний хүмүүсийг сольдог байж л �##�бан туша�##�ын томилгоо шудрага болно, нэг хүний эрх мэдлийг хязгаарлаж чадна.
Хулгайч Хүрэлсүх хуулийн хулгайгаар ерөнхийлөгч болсноос хойш эх орон минь хөгжих биш мөхөл рүүгээ хурдтай явж бна.Муу ёрын хүн ёстой жов жов
Ёстой жов жов шүү хулгайч Хүрэлсүхээ
Хүрэлсүх сэлмээч хуйнаас нь су�##�сангүй .ерөнхийлөгч 6жил 1 уда�##� сонгодог хуулил тай бишүү.
Нямбаатараар ерөнхийлөгч тавь .Монголыг сайхан самрана даа.