Нello Kitty-гийн үнэнч фэн 50 настай Асако 10 мянга гаруй тоглоом, эд зүйл цуглуулжээ

Hello Kitty-гийн хамгийн үнэнч шүтэн бишрэгчдийн дийлэнх нь 1980-аад, 1990-ээд онд өсөж торнисон хүмүүс байдаг аж. Тэдний нэг нь 50 настай Асако Канда бөгөөд гуравдугаар ангиасаа эхлэн Sanrio брэндийн бүтээгдэхүүн цуглуулж эхэлсэн бөгөөд өдгөө Hello Kitty-гийн 10,000 гаруй тоглоом, эд зүйл цуглуулжээ.
Тэрбээр “Ээж минь надад Hello Kitty-гийн бичгийн хэрэгсэл, харандааны хайрцаг, самбар зэрэг хичээлийн хэрэгслүүд авч өгдөг байсан. Тэдгээрийг хараад л "Үнэхээр хөөрхөн гэж бодсон. Тэгээд л миний хамгийн дуртай зүйл болж хувирсан” хэмээн CNN агентлагийн сэтгүүлчид Токио дахь гэрийнхээ Hello Kitty-гийн өрөөг танилцуулах үеэрээ хэлэв. Мөн “Өөрөө худалдан авалт хийдэг болсноос хойш гал тогоо, угаалгын өрөө гээд өдөр тутмын бүх хэрэглээг Hello Kitty болгомоор санагдсан" хэмээн ярьсан юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.