УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдвэрээ танилцуулж, үг хэлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2025.05.26/ МАН-ын Бага хурлын тогтоолоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, үг хэлнэ.

МАН Бага хурлаас:"Монгол Ардын Нам “Засгийн газарт хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрэлдүүлж, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй" гэсэн шийдвэр гаргасан.

Гурав хоногийн турш бодож үзээд ямар шийдвэр гаргаснаа зарлана. Ямартай ч тэрбээр одоогийн байдлаар гурван сонголтын өмнө ирээд байгаа гэж ойлгогдож байна.

  • Ардчилсан намыг "хаяж", МАН дангаараа Засгийн газар байгуулах, Энэ бол Л.Оюун-Эрдэнийн гэхээсээ илүү намынх нь, бүр тодорхой чиглүүлбэл Ерөнхийлөгчийн тулгалт байв, анхнаасаа. Хэрэв чингэвэл ХҮН намыг ч бас хаях уу зэрэг үйл явцууд хөвөрнө.
  • Хамтарсан Засгийн газартаа итгэл хүлээлгэхийг УИХ-аас хүсэх, Ерөнхий сайд хэвээрээ үлдээд улстөрийн нөхцөл байдлаа тогтвортой үргэлжлүүлэх, эхлүүлсэн ажлаа хамтран дуусгах зам руу орно.
  • Хамтарсан Засгийн газарт нь итгэл хүлээлгэхгүй гэвэл Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх, хэрэв ингэвэл Засгийн газар тэр чигээрээ огцорч шинээр байгуулагдах нөхцөл үүсэх юм.

Түүний өмнө нь илэрхийлсэн байр суурь бол "Хамтарсан засгийн газрыг задалчихвал ажиллах боломжгүй болох тул хариуцлагаа хүлээнэ" гэдэг.

Тэгэхээр энэ удаад ч “МАН-ын Бага хурлаар ийм тогтоол гарсан, надад итгэл хүлээлгэвэл хамтарсан Засгийн газраа задлахгүй цаашаа үргэлжлүүлэн ажиллана. Гэхдээ бүтцээ бага зэрэг хөндөнө. Хамтрал үргэлжлэхгүй гэвэл ажиллахад хүнд болно” зэрэг агуулгаар үг хэлэх чигтэй байна.

МАН-ын Бага хурлын шийдвэр өнөө маргаашийн улс орны эрх ашиг гэхээсээ илүү 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын ээлжит сонгууль угтсан шийдвэр. Харин эцсийн шийдвэрийг 126 гишүүнтэй парламент шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 26, 2025 07:59

Намын олонх ийм шийдвэрийг үгүйсгэвэл ардын намаас �######�ах нь зөв шүү хэний хүчинд өдий зэрэгтэй яваагаа бодоорой

Их мэдэх
Их мэдэх
5 сар 26, 2025 08:02

Чадварлаг боловсролтой ерөнхий сайдтай болмоор байна.Нара, Цэцэг,Оготнобаатар мэтийн троллуудыг бүү тоо. Данхаа улс төрөөс явах цаг болчихоод байна...Зайлаад өгвөл чамд л амар байх. Үгүй бол цаашид амаргүй даваанууд байна.

Зочин
Зочин
5 сар 26, 2025 08:16

яг ийм дэлхий даяараа эгзэгтэй цаг мөчид улс орноо улс төрийн явуургүй бужигнаанд оруулах ямар хэрэг байнаа. Том төслүүдээ явуулаад сонгуульт хугацааг нь гүйцээх хэрэгтэй юм шиг санагдаж байна...

EGGeeddd
EGGeeddd
5 сар 26, 2025 08:18

z##laad ogoochee

Зочин
Зочин
5 сар 26, 2025 09:21

Явах цаг болсоон. Чадвартай ерөнхий хэрэгтэй . Тэрнээс Баатараар найруулга хийлгэж Жонхуугаар зүгээ за�##�гагч хэрэггүй.

Зочин
Зочин
5 сар 26, 2025 09:24

Чадваргүй төртэйдөө гутаж байна оюук гэдэг огцор

Зочин
Зочин
5 сар 26, 2025 10:19

Өө бүр цайрчихсан юмаа

Зочин
Зочин
5 сар 26, 2025 10:45

Жагса�##�тад жигтэйхэн багтаагаад зарим 1 гээ хулхидаад дэмжээд гаргасан гишүүд чинь MCS , АПУ т�##�д л бна шүү дээ, өөрийнхөө хүрээлэгчдийг буруу хүмүүсээр сонгожээ

Зочин
Зочин
5 сар 26, 2025 10:50

Итгэл хүлээлгээд эхэлсэн ажлыг нь үргэлжлүүлэх нь зөв. Намын шийдвэрийг их хур�##� заав�##� биелүүлэх ёстой биш...

Зочин
Зочин
5 сар 26, 2025 11:07

Магадгүй Учр�##� гишүүн нь дээр байхаа, ядаж л боловсролтой з�##�уусаа дэмждэг

Зочин
Зочин
5 сар 26, 2025 11:46

Хэдэн савсага юмны үгээр огцорч хамаг ажлаа гацааж болохгүй ээ

Зочин
Зочин
5 сар 26, 2025 12:00
Reply to  Зочин

иш чааваас, боловсролгүй харанхуй хүмүүс толгой дээрээ тавьчихаад хоцрогдсон улс хэвээр байх сайхан уу? Огцор, орлогоо нотол гэж буй з�##�уучуудын зөв!

Зочин
Зочин
5 сар 26, 2025 11:57

Огцор гараас нь юу ч гарахгүй хоосон толгой!

Зочин
Зочин
5 сар 26, 2025 13:03

Орлогоо нотол гэхэд чадахгүй ийм хоосон толгой маанаг новш вэ,тэс хөндлөн золбин царайлаад

Зочинirgen
Зочинirgen
5 сар 26, 2025 13:25

Засаг тарсан ч,дараа нь а..л.тан толгойтой хулгайч, мөнгөн бөөгтэй А...лмас тавьсан ч ажил амьдра..л илүү сайжирахгүй.

Иргэн
Иргэн
5 сар 26, 2025 13:29

neg muu galch bsn hun iim tom erh medeltei bolood bugdiig ni deerelheed suuj baih gej

Холбоотой мэдээ

Back to top button