УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | АН-ын бүлэг УИХ-ын чуулганд суух ч, санал хураалтад оролцохгүй гэж шийдлээ

Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ийг Eguur news мэдээллийн агентлаг нэг дороос багцлан хүргэж байна.


НЭМЭЛТ: 16.50 цаг

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, дууслаа.

Хуралдаанаараа "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд санал хураалтад оролцохгүй байх саналыг ДЭМЖИНЭ, ДЭМЖИХГҮЙ" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулжээ.

Улмаар санал хураалтад оролцохгүй байх саналыг олонх нь дэмжсэн байна. Ингэснээр АН-ынхан чуулганы хуралдаанд оролцож үгээ хэлэх ч, санал хураалтад оролцохгүй аж.


НЭМЭЛТ: 15.35 цаг

-ТББХ: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг ОЛОНХ ДЭМЖЛЭЭ-

Тооллогын комисс Байнгын хорооны гишүүдээс нэг бүрчлэн цаасаар бөгөөд нууцаар санал авлаа. 23 гишүүн санал хураалтад оролцсон.

Үр дүнг танилцуулахад, 23 гишүүний 17 нь дэмжиж, зургаа нь татгалзжээ.

Өөрөөр хэлбэл, ТББХ-ны гишүүдийн олон Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төслийг ДЭМЖЛЭЭ.

Гэхдээ Дэгийн тухай хуулиар уг тогтоолд ТББХ-ны санал нөлөөгүй. Байнгын хорооны санал дүгнэлтийг үл харгалзан, УИХ бие даан санал хураалт явуулах юм.

Удахгүй УИХ-ын чуулган хуралдана.


НЭМЭЛТ: 15.00 цаг

-Санал хураалт явуулахаар бэлтгэж байна-

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ТББХ-ны санал хураах үед биеэр байх нь зохимжгүй хэмээн үзэж танхимыг орхин гарлаа.

Улмаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Нийгэмд талцал үүсгэхгүйн үүднээс саналыг нууцаар бөгөөд цаасаар хураая" гэж горимын санал гаргав. Уг горимын саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.

Иймд тооллогын комисст Б.Баярбаатар, Ж.Баярмаа нарын гишүүд орж, санал хураалт явуулахаар бэлтгэж байна.


НЭМЭЛТ: 14.10 цаг

-Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт яваад хүрээд иртэл дараагийн ЗГ зурагдчихсан байсан. Энэ бол бодитой-

Видео үзэх:

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Ерөнхий сайд нь Баялгийн сангаа байгуулаад мөнгөжүүлж чадалгүй улс төрийн нөлөөллөөс болж унасан жишээ бий. Тиймээс том зургаар нь харахгүй бол биднийг төөрөгдүүлэх пиар ч хангалттай явлаа. Ийм зүйлд автахгүй гэж энэ парламент 126 гишүүнтэй болсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт яваад хүрээд иртэл дараагийн ЗГ зурагдчихсан байсан. Энэ бол бодитой. АН дотор дараагийн удирдлагуудынх нь асуудал үүсэж, тэр зурагдсан ЗГ-тай очоод нийлчихсэн байсан. Энэ бол шалтгаан. Зүгээр л орлого нотлох асуудал байсан бол залуустай гараад уулзчихна гэж хэлсэн.


НЭМЭЛТ: 13.50 цаг

-Ж.Баярмаа: Жудагийн Баярмаа гэдэг хүн асуулт асууж байна / Л.Оюун-Эрдэнэ: Огцрох амархан, амархан-

Видео үзэх:

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Жудагийн Баярмаа гэдэг хүн асуулт асууж байна. Төсөв болон бодлогын тодорхой асуудлаар итгэл хүлээлгэнэ гэсэн Үндсэн хуулийн заалт байна. Гэтэл тогтоолын төслөөс үндэслэлийг чинь олж харахгүй байна. Баялгийн тухай хууль батлагдсан уу. Нөгөө 34 хувь авна гэдэг ажиллагаа юу болсон бэ. Үүн дээр саад тотгор үүсээд байгаа юм уу. Хөрөнгө хураах тухай хууль энэ асуудал дэгдсэний дараа орж ирсэн. Оруулж ирээгүй байсан мөртлөө энэ хуулиас болж асуудал дэгдлээ гээд байгаа. Баялгаа авах гэсэн чинь, Ухаа худаг авах гэсэн чинь л болохгүй байна гэж наагаад байгаа шүү дээ. Яагаад авч болохгүй байгаа юм, авбал аваач дээ, сүүлдээ залхаж байна. Хэрэв УИХ итгэл хүлээлгэнэ гэвэл та цаашаа ажиллаад явах уу. Уг гарвал чинь шал өөр асуудал шүү дээ. Жижигхэн асуудлаас болоод огцордог гэж та ярьж явсан удаатай.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Огцрох амархан, амархан. Үүнд санал нэг байгаа. Би албан тушаалтай зууралдаагүй. Харин огцорсны дараах үр дагавартай бид бүгд нүүр тулна. Хувь хүний шийдэл байж болохгүй байгаа юм. Парламентын мэдэх хэрэг л гэсэн үг. Үндэсний баялгийн сантай холбоотой, 34 хувьтай холбоотой хэлцэл хийгдээд явж байгаа. Эхнийх нь Ухаа худаг. УИХ-д өргөн барьсан, хоёр удаа буцаагдсан. УИХ дээр ажлын хэсэг гарч, П.Мөнхтулга гишүүн ахлаад хуралдаж байгаа цаг үетэй давхацсан. Өмнө нь Оюу толгойн хэлцэлтэй холбооотой гэх мэт ийм асуудлууд бий. Цаг хугацааны хувьд ингэж давхцаж байгаа. Есдүгээр сард Оюу толгойн арбитрын маргаантай асуудал бэлтгэгдэж байна, нэлээд хэл ам үүсэж байна. Тэгэхээр, би том агуулгаар нь хэлье. Монголын парламент дүгнэлт хийгээсэй. Олон төсөл хялбар байсан бол бүгдээрээ л явчих байсан. Хамтарсан тулдаа том эрх ашиг, геополитикийн асуудлын ард гарлаа. Цаашид гадна дотнын том сорилтуудтай нүүр тулна. Төр ингэж донслоод байвал улс төрийн дархлаа суларна" хэмээн хариуллаа.


НЭМЭЛТ: 13.40 цаг

-Б.Батбаатар: Хүмүүст нүдээр харж, имэрч үзэх баримт хэрэгтэй байна-

УИХ-ын гишүүн Б.Батбаатар: Орлого нотлох тухайд бол хариулт нь гүйцэхгүй байна. Баримт буюу хүмүүст нүдээр харж, имэрч үзэх шаардлага байгаа. Хоёрт, хурдтай хөгжлийн төлөөх Зориг гэж гэрээ бий. Гурван намын хоорондоо байгуулсан гэрээ. Өнгөрсөн 10 сарын хугацаанд энэ гэрээгээ ил гаргаад өгч болдоггүй юм уу. Гуравт, УИХ үнэндээ олон цөөнхгүй болсон. 118 гишүүн Засгийн газарт тавьдаг хяналтын үүргийг өөрсдөө хэрэгжүүлж байгаа. Ингэж болохгүй гэдгийг бид байнга ярьж ирсэн. Дөрөвт, улс төрийн шийдвэр хоёр, гурван газар л гардаг. Нэгт Ерөнхийлөгчийн хориг. Хоёрт ҮХЦ-ийн дүгнэлт. Гуравт МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөл.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эвслийн гэрээ нууц биш. Н.Учрал сайд хэвлээд бүх гишүүдэд өгчихөөрэй. Маш зузаан гэрээ бий. Германы жишгийг авсан, хамтын хариуцлага хүлээх, харилцан мэдээлэл солилцох зэрэг агуулгатай. Хамтарсан ЗГ-т давуу тал их бий. 10 сарын дотор 4-5 төслийг шийдчихсэн байгаа юм. Сул тал нь гэвэл, аль аль намд нь гомдол үүсчихдэг юм байна. Томилгооны, мэдээллийн гэх мэт. Аль аль талд нь хардалт ч үүсдэг юм байна. Би бүх асуудлыг ил тод мэдээлэхэд бэлэн. Миний хувьд өмнө нь төртэй холбоотой нэг ч зээл, элдэв зүйлд холбогдож байгаагүй. Орлогоо нотол гэсэн нийгмийн хандлагыг би зөв гэж харж байгаа. Даваа гарагт манай намын бүлгийн хурал болсон. Ганцхан залуусын жагсаал, “Орлогоо нотлох” асуудал байсан бол би гараад л уулзчих байсан. Энэ бол шалтаг. Шалтгаан бол өөр байв. Үүнийг би нээлттэй ярихад бэлэн байна.


НЭМЭЛТ: 13.30 цаг

-О.Номинчимэг: "Орлогоо нотол" яагаад ЗГ-ын асуудал болчхов / Л.Оюун-Эрдэнэ: Өөрийн хөрөнгөд эргэлзэж байсан бол ийм олон галтай сэдэв рүү орохгүй-

Видео үзэх:

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Түүхэндээ анх удаа итгэл үзүүлэх тогтоол орж ирж байна. МАН-ын бүлэг өнөө өглөө хуралдсан. Бүлэг дээр ямар нэг хайрцагласан шийдвэр гаргаагүй. Өнгөрсөн долоо хоногт Бага хурал хуралдсан. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг түүгээр яриагүй. Энэ бол цэвэр эрх зүйт төрийн зарчим. Өнөөдөр гүйцэтгэх засаглалын тэргүүнд хариуцлага тооцох эсэх асуудлыг парламент л хийнэ. Тэгж байж эрх мэдлийн хуваарилалт тэнцвэржинэ. Иймд би ТББХ-ны гишүүний хувиар Ерөнхий сайдад итгэл үзүүлнэ гэдгийг дэмжиж байна.

УИХ-ын Ц.Сандаг-Очир: Энэ санал хураалт хэр ач холбогдолтой юм бэ. Байнгын хорооны санал дүгнэлтээр УИХ-ын чуулган дээр санал хураалт явахгүй юм байна, дэгээрээ. Байнгын хорооны санал дүгнэлтэд үндэслэж, чуулганаар оруулдаг шүү дээ. Гэтэл Дэгийн тухай хуулиар ТББХ-ны санал хураалт ямар ч ач холбогдолгүй харагдаж байна. Тэгэхээр нэгэнт ач холбогдолгүй байгаа тул шууд нэгдсэн чуулган дээрээ санал хураалт явуулбал яасан юм гэсэн санал гаргая. Ж.Бат-Эрдэнэ: Энэ бол зайлшгүй ярих асуудал. Б.Баярбаатар гишүүн тайлбар хэлээч. Б.Баярбаатар: Дэгийн тухай хуулиар, ТББХ итгэл үзүүлэх тогтоолын төслийг бол хэлэлцэнэ. Санал дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна. Гэтэл дахиад байнгын хорооны санал дүгнэлтээс эс хамааран УИХ-ын чуулган асуудлыг хэлэлцэх хуулийн заалт байна. Тэгэхээр хоорондоо зөрчилдөөд байгаа. Ж.Бат-Эрдэнэ: Байнгын хороогоор хэлэлцэх боловч, УИХ-ын чуулган дээр санал хураалт хамаагүй хэлэлцэх л болж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Энэ бол зайлшгүй ярих асуудал. Б.Баярбаатар гишүүн тайлбар хэлээч. Б.Баярбаатар: Дэгийн тухай хуулиар, ТББХ итгэл үзүүлэх тогтоолын төслийг бол хэлэлцэнэ. Санал дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна. Гэтэл дахиад байнгын хорооны санал дүгнэлтээс эс хамааран УИХ-ын чуулган асуудлыг хэлэлцэх хуулийн заалт байна. Тэгэхээр хоорондоо зөрчилдөөд байгаа. Ж.Бат-Эрдэнэ: Байнгын хороогоор хэлэлцэх боловч, УИХ-ын чуулган дээр санал хураалт хамаагүй хэлэлцэх л болж байна.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Өнөөдрийг хүртэл энэ бүх асуудал юунаас эхтэй вэ. Ерөнхий сайдын хүүгийн асуудал дэгдэж, орлогоо нотол гэдэг хөдөлгөөн болсон. Удалгүй энэ нь “Огцрох амархан” болсон. Тэгээд МАН-ын Бага хурлын асуудал болсон. Өнөөдөр Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх болоод хувирчихлаа. Орлого нотлох асуудал ингэж хувирсанд иргэд олон нийт гайхаж байна. Гадаа жагсаж байгаа залуусыг ойлгож, сайшааж байна. Ардчилсан нийгмийн эрүүл үзэгдэл. Сошиалд нэгнээ харлуулж, гүтгэдэг асуудал хэрээс хэтрэв. Өчигдрөөс эхлэн УИХ-ын гишүүдэд шантаажилж, айлгасан 100 гаруй яг ижилхэн мессеж ирлээ. Энэ хөөсөрсөн суртал ухуулга дотор элдэв дуулиан ч их гарлаа, олон нийт залхаж байна. Эрүүлээр тунгаан бодох орон зай хэрэгтэй байна. Ерөнхий сайдаас өөрөөс нь улс төрийн манлайлал хүсэж байна. Орлогоо нотлох асуудал ер нь ямар шатандаа байна вэ?

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Та бүхэн ажигласан байх. 05.14-нд Гашуунсухайтын хил холболтын нээлт болсон. Үүнтэй давхцаад ийм мэдээлэл цацагдсан. Би тэр өдрөө л АТГ-т бүх материалуудаа бүрдүүлж өгсөн. Хүүтэйгээ уулзаж, асуусан. Манай хүү очиж тайлбар өгсөн. Хүү маань одоо 23 настай. Яах ч аргагүй нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болсон нь үнэн. Бие давхар болоод бөгж бэлэглэсэн юм билээ. 17 сая төгрөгийн үнэтэй, бугуйвч нь 500 мянга. Бүх материалаа АТГ-т өгсөн байна. Бусад тэр машин энэ тэр бол худлаа мэдээлэл. Тийм учраас энэ бүх зүйл ХОМ ба opendata дээр нээлттэй байж байгаа. Хугацааны хувьд ХОМ-тэй нягталж, буцаан хариу өгөх нь 30-60 хоног байдаг юм байна. Нэгэнтээ аваачаад өгчихсөн, тэртэй тэргүй УИХ дээр яригдана. Ийм зүйл дээр би хөндлөнгөөс тайлбарлаад байх нь зохимжгүй санагдсан. 23 настай хүүтэйгээ уулзаж цаг гаргаж чадахгүй явсан нь аав хүний алдаа байх. Гэхдээ тэр бол бие даасан эрх зүйн чадамжтай иргэн. Би 23 настайдаа Дэлхийн зөн байгууллагад салбар удирдаад явж байсан. Тэр хүн амьдралаа яаж зохиохыг би шийдэхгүй. Миний ХОМ ойлгомжтой. Хэро Энтертаймент, Хүлэгү Контент бий. Манай хүү багаасаа зураг авах сонирхолтой, та нарын зарим нь мэднэ.Сонирхлынхоо дагуу контент хийдэг. Манай аав бол зураач хүн. Надад зургийн авьяас байхгүй ч хүүд бий. Түүнийхээ дагуу контент хийдэг, цаашид ч хийгээд, өөрийнхөө амьдралаар явах байх. Бүх зүйл хугацаандаа нотлогдоно гэдэгт итгэлтэй байгаа. Хэрэв би өөрийн хөрөнгөд эргэлзэж байсан бол ийм олон галтай сэдэв рүү орохгүй" хэмээн хариуллаа.

НЭМЭЛТ: 13.25 цаг

-Н.Номтойбаяр: Мартагдсан Үндсэн хуулийн заалтыг амь оруулж байгаад талархал илэрхийлье-

Видеог үзэх:

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Итгэл үзүүлэх эсэхийг оруулж ирж байгаа нь цаашид шинэ жишиг, ёс зүй болно гэдэгт итгэж байна. Мартагдсан Үндсэн хуулийн заалтыг амь оруулж байгаад талархал илэрхийлье. Би нэг л зүйл асууя. Итгэл үзүүлнэ гэдгийг хууль зүйн хувьд ч, улс төрийн нөхцөл байдлын хувьд ч маш сайн шалгалаа. Олон талаас үг найруулга дээр анхаарсан байж таарна. Энэ бичигт, “Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэхэд дэмжлэг шаардлагатай байна” гэж бичсэн байна. Үүний учир шалтгаан юу юм. Ямар улс төрийн нөхцөл үүсэв, энэ ямар шалтгаан болов?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламент бол ард түмний төлөөллийн байгууллага. Иймд эндээс эхэлж асуудлыг ярих нь зүйтэй. Түүнээс өмнө өөрийгөө тайлбарлах, зөвтгөх, асуудлыг нэг талд гаргаж тайлбарлах сонирхол байгаагүй гэдгийг хэлмээр байна. Парламентын процесс эхэнд нь явагдах ёстой л гэж үзсэн. Сонгодог парламентад байдаг нийтлэг жишгийг хэвшүүлэх гэж л итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Энэ бүх мэтгэлцээн өөрөө сонгодог парламентын соёл. Парламент өөрөө ЗГ-ыг бүрдүүлж, өөрөө огцруулдаг, хэн ч үүнд нөлөөлж болохгүй. Парламентаар дамжуулж олон нийтийн эргэлзээг тайлах болов уу.


НЭМЭЛТ: 13.15 цаг

-Л.Оюун-Эрдэнэ: Бүх асуултад нээлттэй хариулна-

ТББХ 80 хувийн ирцтэйгээр Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Тэрбээр, "Бүх асуултад нээлттэй хариулна. Сонгогчдын саналыг гээхгүй байх зарчмыг үндэслэж, аль болох парламентын засаглал төгөлдөржих нэмэлт өөрчлөлт хийсэн. Энэ үр дүнг эрхэмлэж, гурван нам хамтарч ЗГ байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь гацсан байсан томоохон төслүүд байна. Үүн дээр зориг гаргаад хамтаръя гэсэн. Шүүмжлэл мэдээж байсан. МАН дангаар засаглах ёстой гэхчлэн. Хамтарсан ЗГ бол Үндсэн хуулийн платформ. 10 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 14 мега төсөл зарлаж, Эрдэнэбүрэн, Гашуунсухайт, Орано зэрэг зарим ажлыг урагшлуулсан. Би ЗГ-т хамтран ажиллаж байгаа журмын нөхдөдөө талархал илэрхийлмээр байна. Цаг хугацаа өнгөрнө, энэ түүх болж үлдэнэ. Үндсэн баялгийн сан зэрэг томоохон ажлыг явуулахад төвөгтэй байдал үүссэн нь үнэн. Би өнөөдөр УИХ-ын чуулган дээр ч нээлттэй үг хэлнэ, асуултад хариулна. Учир нь идеологийн зөрүүтэй хамтарсан ЗГ-ын цаашдын хувь заяатай холбоотой, том үр дагавартай шийдэл болно. Бидний шинэчилсэн парламентаас бүрдүүлсэн анхны ЗГ. Иймд тун хариуцлагатай хандаж, олон талын эргэлзээг тайлж, тогтвортой засаглалыг хадгалан үлдэж чадах уу үгүй юу гэдгээр нээлттэй мэтгэлцээн болоосой гэж бодсон. Засаглалд сорилт учирч байгаа тул өөрийн бүрэн эрхийн хүрээнд уг асуудлыг хөндөх нь зүйтэй гэж үзсэн. Парламентын мэтгэлцээнээр дамжуулж олон нийт, Монголын ард түмэн томоохон дүгнэлт хийнэ. Шинэ жишиг болж үлдээсэй. Тийм учраас өөрт буй эрхээ эдэлж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг нээлттэй ярилцах нь зүйтэй гэж үзсэн" хэмээлээ.


НЭМЭЛТ: 13.00 цаг

-Шууд: ТББХ 80 хувийн ирцтэйгээр хуралдаж эхэллээ-

Шууд дамжуулалт:

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг эхлээд шийдэх Төрийн байгуулалтын байнгын хороонд:

Монгол Ардын намаас:

  • 1. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан
  • 2. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
  • 3. Шадар сайд С.Амарсайхан
  • 4. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
  • 5. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар
  • 6. УИХ-ын гишүүн Э.Болормаа
  • 7. УИХ-ын гишүүн С.Зулпхар
  • 8. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар
  • 9. УИХ-ын гишүүн О.Номинчимэг
  • 10. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир
  • 11. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал
  • 12. ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан
  • 13. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт

Ардчилсан намаас:

  • 1. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл
  • 2.Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
  • 3. Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр
  • 4. хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр
  • 5. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
  • 6. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл
  • 7.УИХ-ын гишүүн Ө.Шижир
  • 8. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа

ХҮН намаас:

  • 1. Шадар сайд Т.Доржханд
  • 2. УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг

"Үндэсний эвсэл"-ээс:

  • 1. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр

ИЗНН-аас:

  • 1. Б.Баярбаатар нар багтдаг.

НЭМЭЛТ: 12.50 цаг

-ХҮН нам Ерөнхий сайд хэн байхаас үл хамаарч хамтарсан Засгийн газрыг задлахгүй-

Шууд дамжуулалт:

УИХ дахь ХҮН намын зөвлөлийн хурал 11.50 цагт эхэлсэн. Тус намын хуралд Ерөнхий сайд оролцож, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслөө танилцуулав.

12.50 цагт дуусаад гарч ирсэн ХҮН намын зарим УИХ-ын гишүүд "Ерөнхий сайдыг хэн байхаас үл хамаараад Засгийн газрыг задлах ёсгүй" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.


НЭМЭЛТ: 11.20 цаг

-АН-ын бүлэг Ерөнхий сайдыг хуралдаа оролцуулах шаардлагагүй гэж үзлээ-

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Уг хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслөө танилцуулах байв.

Гэвч АН-ын бүлгийн олонх Ерөнхий сайдыг оролцуулах шаардлагагүй гэж үзжээ.

Ардчилсан намын НАЙМАН САЙД хамтарсан Засгийн газраас гарах өргөдлөө бүлгийнхээ хурлын дараа Ерөнхий сайдад өгөхөөр бэлдсэн гэх мэдээлэл байна. Тус намын дарга Л.Гантөмөр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.05.30/ намынхаа сайд нарт ийм чиглэл өгсөн билээ. Энэ дагуу өргөдлөө бэлдэцгээсэн аж.


НЭМЭЛТ: 10.50 цаг

-МАН-ын бүлгийн гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээрээ Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудалд саналаа өгнө гэдгээ илэрхийлжээ-

Шууд дамжуулалт:

УИХ дахь МАН-ын бүлэг 20 гаруй минут хуралдаж дууслаа. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслөө танилцуулжээ. МАН-ын бүлгийн хурлаар санал хураалт явуулаагүй тул шийдвэр гараагүй. Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь АН-ын бүлэг рүү тогтоолын төслөө танилцуулах юм.

12.00 цагт эхлэх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явагдах аж. Байнгын хорооны хуралдаан нээлттэй явагдах бөгөөд санал хураалтыг хаалттай явуулах эсэх шийдвэр одоогоор гараагүй байна. МАН-ын бүлгийн гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээрээ Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудалд саналаа өгнө гэдгээ илэрхийлсэн аж.


НЭМЭЛТ: 10.30 цаг

-Фото: УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар МАН-ын бүлгийн хуралдаанд оролцохоор ирлээ-

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар МАН-ын бүлгийн хуралдаанд оролцохоор ирж байгааг фото сурвалжилгаар хүргэж байна.


ЭХЛЭЛ: 10.10 цаг

-УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдаж эхэллээ-

Шууд дамжуулалт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их Эзэн Чингис хаан” танхимд,
  • Мөн ХҮН намын зөвлөл хуралдаж эхлээд байна.

УИХ дахь МАН-ын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр оролцож, үг хэлж асуултад хариулна.

Шууд дамжуулалтыг: Б.ЭРДЭНЭБАЯР

Гэрэл зургийг: О.УЛСБОЛД

Сэтгүүлч: О.СОЁЛМАА

Редакциас: П.УРНАА, М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Галч
Галч
6 сар 2, 2025 12:16

Том намын дарга байж хог юмаа

Зочин
Зочин
6 сар 2, 2025 12:19

энэ багцаас харахад ерөнхийлөгч- лбгдрж-оджарг�##�ын хамтр�##� ялж байгаа бололтой байна

Зочин
Зочин
6 сар 2, 2025 12:27

Энэ лүд огцорлоо л доо, яахав яахав Женког төрийн мөнгөнөөс холдуулах нь зөв ш дээ !!!

Галч
Галч
6 сар 2, 2025 14:20

Хурдан огцор.Дараагийн ЗГазарт сан�##�:1.Батлах хамга�##�ах яам 2.Гадаад харилцааны яам 3.Эрүүл мэндийн яам 4.Санхүү, эдийн засгийн хөгжлийн яам 5.Хууль зүй, дотоод хэргийн яам 6.ХАА, байг�##�ь орчин, усны яам 7.Боловсрол,соёл,спорт, аял�##� жуулчл�##�ын яам 8.Дэд бүтэц, тээвэр, барилгын яам 9.Үндэсний хөгжил, шинэчлэлт,цахим хөнжил, шинжлэх ухаан, инновацын яам 10.Хөдөлмөр нийгмийн хамга�##��##� (гэр бүл, з�##�уучууд) яам 11.Аж үйлдвэр, эрдэс баялаг, эрчим хүчний яам 12. Ерөнхий сайд 13. Шадар сайд 14. ЗГХЭГ-н дарга сайд гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллахыг хүсье, Төрийн данхар бүтцээ багасга, цомхотго

Зочин
Зочин
6 сар 2, 2025 14:25

Намын нэр хүндийг баас гэдэстэй нь хутгаж байнаа муу золбин

Зочин
Зочин
6 сар 2, 2025 14:44

Энэ Эгүүрийн сэтгүүлчид чинь яасан их үг үсгийн �##�даатай бичдэг юм бэ!

Зочин
Зочин
6 сар 2, 2025 15:02

ульж өгөв оюулзгана

Зочин
Зочин
6 сар 2, 2025 15:33

Мань Данх "идеолги" нь минийх, шийдэх нь та нарынх гээд л их дана лзах юмдаа, өөрөө тэр үгнийхээ утга учрыг бүрэн гүйцэд ойлгодог л юм байх даа ?
Наполеон Бонапарт л их хэлдэг байсан үг юм гэсэн тэрнийг дууриаж байгаа шүү юм болов уу ?

Зочин
Зочин
6 сар 2, 2025 15:42

ЗӨВ ШИЙД ГАРГАЖЭЭ. ЯГ ОДОО mcs 2 ДАХЬ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛЛЭЭ.

Zochin
Zochin
6 сар 2, 2025 15:46

Za bolio

Зочин
Зочин
6 сар 2, 2025 15:48

24хөн настай шавилхан з�##�уу төрийн доргиочлоо гэжүү гайхаж үнэмшиж чаддаггүй ээ

Зочин
Зочин
6 сар 2, 2025 16:06

Yaay, ulaim tsaim buh bolohgui butehgui n il bgaa, yamar ch yos surtahuunii under ch baihgui, Niigmee aidas, hudal medeelleer n udirdaj bgaa, ulsiin mungund hamgaas ih garaa durj bgaag n medseer baij avaad uldeh gej uu? Yamar ih ashig sonirhol ve, yamar aimar gun hutgaldaa ve.

Зочин
Зочин
6 сар 2, 2025 16:15

Монголын заяа гэж байгаа

Зочин
Зочин
6 сар 2, 2025 16:20

МАН руу с�##�аавч өгсөөн. Одоо Содбаатарын �######�уул Оюука. Монгол ялна

Зочин
Зочин
6 сар 2, 2025 17:01

МАН-ын бага хур�##� май Гоё с�##�аавч ша�##�аа

Ардчилал
Ардчилал
6 сар 2, 2025 17:45

УИХ-ын чуулганы ирцэнд орохоор сан�##� хура�##�тад орохгүй ч гэсэн ирц бүрдүүлж өгсөн болно. Тиймээс ердөө хур�##�д ирцэнд орохгүй байв�##� АН арай бодитой �##�хам болно. Хэлэх үүгээ хэвлэлийн бага хур�##� хийгээд соци�##� болон тв үүдээр шууд лайв хйигээд хүргэсэн ч болно.
Чингэх аваас МАН-ын бага хур�##� лугаа адил болно.

Зочин
Зочин
6 сар 2, 2025 18:47

Зайлаад өгөөчдээ ямар хэцүү юм бээ

Зочин
Зочин
6 сар 2, 2025 18:50

МАН д өөр хүн �##�га уу

Холбоотой мэдээ

Back to top button