Улс төрийн мэдээ

Н.Энхбаяр: Миний бодлоор одоо МАН дангаар засаглаж, Ерөнхий сайдаа даруй намын дарга болгох хэрэгтэй

Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг талаар Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр байр сууриа илэрхийлсэн байна. Zuv.mn сайтад өгсөн түүний ярилцлагын зарим хэсгийг бичвэрт буулгаж хүргэе.

Н.Энхбаяр, "Улс төр бол онол, мэргэжил, шинжлэх ухаан шүү дээ. Нэг хүн бодсоноо дураар ярьж, хийдэг зүйл биш. Онол, шинжлэх ухааны дагуу ажиллах ёстой. Харамсалтай нь тэр дутагдлаа. Л.Оюун-Эрдэнэ онолын дагуу улс төр хийсэнгүй. Хэчнээн МАН, АН, ХҮН намын хамтарсан ЗГ байгуулсан ч хамгийн эмзэг, тогтворгүй ЗГ байгууллаа. Би өмнө нь өөрт нь хэлж байсан. Онолд харшилна гэж. Хоёр засаглалын хэлбэр байна. Нэг нь Ерөнхийлөгчийн засаглал. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч бол ЗГ-ын тэргүүн болдог. Өөр намыг ч ЗГ-т оруулж болдог. Ард түмэн өөрийг нь сонгосон болохоос аль нэг нам сонгоогүй учир тэр. Харин парламентын засаглалд бол олонх нь дангаараа ЗГ байгуулах ёстой. Тэр намд нь сонгогч саналаа өгсөн учраас хариуцлагыг өөрөө үүрэх ёстой гэсэн үг. Харин ялагдсан буюу сөрөг хүчин болсон намтай хамтарна, хамт хариуцлага үүрнэ гэдэг буруу л даа. Сонгогчийн саналыг үл хүндэтгэж байгаа хэлбэр юм. Иймд одоо МАН-ыг дангаараа ЗГ байгуулаасай гэж хүсэж байна. АН бол утгагүй дайрах биш жинхэнэ сөрөг хүчин байж, мэтгэлцээсэй, зөвийг нь дэмжин хамтран ажиллаасай гэж зөвлөж байна.

Парламентын засаглалд намын шийдвэр л голчилдог. Японд Либерал ардчилсан нам гэж бий. Намын дарга нь Ерөнхий сайд хийдэг. Л.Оюун-Эрдэнэ тэгэхээр одоо дараагийн ЕС-ыг томилохын тулд хурдтай ажиллах хэрэгтэй. Миний бодлоор намын даргаа хурдан өгөх хэрэгтэй.

Тэгээд, хэд хэдэн хүн нэр дэвшээд Бага хуралдаа мөрийн хөтөлбөрөө танилцуулаад, намын даргаа сонгож, тэр хүн автоматаар ЕС болох ёстой. Эсвэл шууд намын удирдлагууд нэг хүн дээр тогтоод оруулбал бас болох юм. Цаг хугацаатай уралдаж байгаа учраас. Гэхдээ миний бодлоор хэд хэдэн нэр дээр ардчилсан зарчмаар зөвлөлдөөсэй гэж хүсэж байна. Таамгууд гарч байна. Хэн хийж чадах вэ гээд байгаа. Би бол хэн ч хийж чадна гэж бодож байна. Сайхан кандидатууд харагдаж байна. Нам дотроо шударга өрсөлдөж, намын даргаа гаргаж ирж, дараа нь ЕС-аа томилбол ард түмэн ч сайхан хүлээж авна, тэр ЗГ тогтвортой ажиллана.

Л.Оюун-Эрдэнэ зарим нь хэрэггүй, зарим нь мөрөөдлийн 14 мега төслийг хийнэ гэдгээр их явсан. Энэ нь ард түмний итгэл үнэмшлийг сайн аваагүй. Хоёрт, өнгөрснөө маш их муулсан. 30 жилд дандаа бүх зүйл болоогүй, идэж уусан гэсэн. Тэгээд одоо би л байвал болох гээд байна гэсэн ирээдүй холын зүйл яриад байдаг болчихсон. Би өөрт нь ч хэлж байсан. Өнөөдрийн асуудлыг яг шийдэх юм уу гэсэн итгэлээ алдаж байна шүү дээ. Тэр хүн өнөөдрийн асуудалд анхаарал хандуулж чадсангүй. Залуу хүн энэ бүхнээс сургамж аваасай, хамтарч ажилласан хүмүүстээ битгий өширхөн гомдоосой гэж бодож байна. Тийм үг цухалзаад байна лээ. С.Баярын стандарт бус ЗГ бол МАНАН нэрээр үлдчихснийг давтаад хэрэггүй байсан юм. Одоо шинэ Ерөнхий сайд бас үүнээс сургамж аваасай, ард түмний өмнө хариуцлага хүлээхээс битгий зугтаасай гэж хүсэж байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүгээ сайд болгочих гээд л. Одоо болио. Хүрэлсүх та 2 МАН-г самарч 2 хувааж байсан юмаа дахин хийж байна. Үр дүнд нь Элбэгдорж eрөнхийлөгч болж Монгол Улсыг сүйд хийсэн. Одоо дахин төр самарч байж үр дүнд нь хиншүү Ганбаа eрөнхийлөгч болно шүү энэ байдлаараа бол

Монгол хүн
Монгол хүн
Reply to  Зочин

Энхбаяр гуай маш зөв санал дэвшүүллээ Дангаараа засаглаач АН найдваргүй тийрэлтэт хулхи нам тэд дэгээ тавиад юу л шалиг гэж

Гаа
Гаа

Чамд ямар хамаа байна аа !

Үнэн
Үнэн
Reply to  Гаа

Юм мэддэг хүн шиг хэлсэн баигаа биздээ

Erguu dagz
Erguu dagz
Reply to  Үнэн

huts...chamd tui ch hamaagi

иргэн
иргэн

дангаар болохгүй дээ өвөгөн минь чиний үе өнгөрсөн одоо олон ам заавал орох ёстой та баахан сайд авах гээд л тэгж байгаа биз дээ

Зочин
Зочин

Намбарын хүү Ховдын хөшөөний уурхайн учрыг хурдан олж ард түмний мэдэлд шилжүүл. Засаг төрийн ажилд битгий хутгалдаад бай.

Зочин
Зочин

Яасан ч ярьж дуусдаггүй юм биеэрээ хийж гийгүүлсэн юмгүй л өнгөрсөн дөө

Зочин
Зочин

Цөөхөн яамтай дангаараа бүрдүүлээд яв, Яамдын орон тоог , аймгийн ЗДТГ-н бүтцийн орон тоог 30% одоо яг багасга, хийх ажилгүй хов ярьсан, хор найруулж, хүн муулсан, гадаад дотоодод зугаалсан боловсрол мэдлэггүй хулхи дипломтой хүмүүс төрийн албанд ажиллалаг болсон.

Зочин
Зочин

утгагүй дайрдаг нь танай МАН, МАХН шүү дээ, үнэн хэрэгтээ

Иргэн
Иргэн

АХАА МИНИЙ АГАА ТА НАМЫН ДАРГА ЕРӨНХИЙ САЙД БОЛЧИХОО ТЭХ ҮҮ? ГУЙЖ БАЙНА ТАНЫ МИНЬ ОЙМС ГОЗОГНОСНООС ХОЙШ ЭНЭ УЛС ОРОН УЛС ТӨР ҮНЭНДЭЭ ОЛОН ХҮНД ҮЙЛЧИЛСЭН БИЕЭ ҮНЭЛЭГЧИЙН ҮТРЭЭ ДОТООЖ ШИГ ҮНЭН ЗАВААРЧ ДУУСЛАА.ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ ЗОВЖ БАЙНА БИД НАР ЧИНЬ ТАНЫГАА ТОЛГОЙЛОГЧ БАЙХАД АРАЙ Ч ИНГЭЖ САПИРААГҮЙ ЮМ ШҮҮ ТАНЫ ГУДАМЖНААС ОЛЖ ТЭЖЭЭСЭН ОЛОН ЗОЛБИН ГӨЛӨГНҮҮД ОДОО АРАА ШҮДЭЭ ЯРЗАЙЛГАН АРХИРАХ БОЛЖЭЭ .ШИЛБЭНИЙ БӨӨСНҮҮДИЙГ ТА МИНЬ Л ТОЛГОЙ РУУ ЗАМЧИЛЖ ГАРГАЖ ЦАТГАЛАН БОЛГОСОН.ХАЙРТ АХ МИНЭЭ ТА ЭНЭ УЛС ОРНЫГ ИНГЭЖ ЖОРЛОН БОЛЖ БАЙХАД ХУРУУГАА Ч ХӨДӨЛГӨХГҮЙ ДУУГҮЙ ЯВАХ ЦЭВДЭГ СЭТГЭЛТЭЙ АУГАА ХҮМҮҮН БИШ БИЗ ДЭЭ? МОНГОЛЫГ ТА Л АВРАНА ЭНЭ ЗАЛУУЧУУД ХОРОНД ОРООД НЭГ СӨРӨГ ЦОХИЛТОД НАМ УНААД ӨМДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ЗЭРЭГ ГАРГАЧИХААД МААШ ХЭЦҮҮ БАЙНА.ТА МИНЬ ОЛИГАРХУУДЫГ УЛС ТӨРД УРЬЖ ОРУУЛЖ БАЙГААД АХИН СЭХЭХГҮЙ БОЛТОЛ СЭГСРЭЭД ЯВУУЛДАГ ТЭР Л САЙХАН ЧАНАРЫГ ЭД НАР ЭЗЭМШЭЭГҮЙ БАЙНА.ОДЖАРГАЛ ГЭДЭГ ОЛИГАРХИ ҮНЭН ГАНГАРЧ БАЙНА.АХ МИНУ БАГАА ЦУГЛУУЛЖ ХУЯГ ДУУЛГАА АГСАН ИХ ТУЛААНД ОРООРОЙ МАРГААШ ГЭЖ ҮГҮЙ БОЛЛОО.

Erguu dagz
Erguu dagz
Reply to  Иргэн

unen shuu...Erguu dagz enhbuzar...huzuugui ebitaegee orchlongoos zailaasai

Үнэн
Үнэн
Reply to  Иргэн

Уг нь тэгмээр баигаан Даан ч тэгж мэдрэх нь хэд л болдоо

Зочин
Зочин

Одоо майхан саваа аваад сайхан амар.орчлонгийн жаргал зовлон хоёулаа хуурамч атал улайран дайрах нь хутганы үзүүр дэхь балыг долоож хэлээ зүсэхтэй адил да ах

Зочин
Зочин

Хөгшин Ухна минь дуугаа татаа ! Чиний үг одоо хор л болно !!!

Erguu dagz
Erguu dagz

erguu dagz ...MAN dangaaraa yaj olonkhi boloh yum bee...AN shig bujignaj baigaad duusna biz dee

Зочин
Зочин

Монголчууд яагаад хамтарч зүтгэж болдоггүй юм гэж танаас болон АН-с асууя. АН шиг сөрөг хүчин нэрийн дор ажлыг нь хийлгэхгүй сөргөлдөж гүтгэж хорлодог учир хамтарсан нь уг нь зөв. Гэтэл хэдэн сайдаас бусад нь албан ёсоор сөргөлдөхийн сацуу Ухаа худгийнхантай нийлж хөлсний жагсаал хийж Оюун-Эрдэнийг тонгоров. Одоо тэд ЗГ-аар тоглоно сүнсгүй сүгнүүд

Зочин
Зочин

Таалагдахгүй бол устгаж байна ардчилал биш л дэ

Зочин
Зочин

Ахмад хүний түүхэн сургамжтай үнэн үг байна. Данх хүлээж авахгүй нь тодорхой л доо, өс хонзонгоор хүмүүжсэн, төлөвшлийн цоорхойтой болохоор Ус ч Үг ч тогтоохгүй,

Холбоотой мэдээ

Back to top button