Top StoriesНИЙГЭМ

Хөндөх сэдэв: Гэр бүлийнхэн нь сонсож, ярилцаагүйгээс өсвөр насныхан гэмт хэргийн оролцогч болж байна

Өсвөр нас гэдэг нь хүүхэд насанд хүрэгчдийн эгнээнд шилжих хөгжлийн үе бөгөөд тэдний бие бялдар танин мэдэхүйн, нийгэмшихэд зөрчил ,өөрчлөлт бий болдог чухал үе юм. Энэ үед хүүхдийн бие физиологи, сэтгэлзүй, харилцаа ,хандлага гэх мэт зүйлсэд гэнэтийн өөрчлөлтүүд гарч, олон асуудлуудтай нүүр тулгардаг байна.

Сүүлийн үед гарсан өсвөр насныхантай холбоотой зөрчил, гэмт хэргийн хэд хэдэн кейсийг энд дурдъя.

Нэг. /2025-05-31/ Зуны зугаа тоглолтын үеэр гэмт хэрэг зөрчлийн 35 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж үүнээс 22-ыг нь мөрдөн шалгаж буй. Энэ үеэр гурван иргэн хутгалуулж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 10 хутга, хоёр зодооны хэрэгсэл хураагдсан. Мөн насанд хүрээгүй 22 согтуу иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байдаг. Одоогоор эл хэрэгтэй холбоотойгоор 19-20 насны хоёр эрэгтэйг шалгаж байна.

Хоёр. /2025-06-01/ Баян-Өлгий аймагт 12 дугаар ангийн хөвгүүд нийлж шөнөөр автомашин жолоодон осол гаргаж гурав нь газар дээрээ нас барж, жолоо барьж явсан 17 настай хүү эмнэлэгт хүргэгдэн хагалгаанд орсны дараа нас барсан хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар ахыгаа унтаж байхад нь машиных нь түлхүүрийг хулгайлан гарч замын хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдоод буй билээ.

Гурав. /2025-06-08/-ний шөнө. Сүхбаатар дүүрэг Сэлбэ зуслангийн замд 15-16 насны зургаан хүүхэд автомашин жолоодон осол гаргаж нэг хүүхэд амь эрсэдсэн хэрэг гарсан.

Тодруулбал, тухайн өдрийн 23 цагт 16 настай эрэгтэй хүүхэд аавынхаа машиныг хулгайлан таван найзын хамт автомашин жолоодон хөдөлгөөнд оролцжээ. Улмаар зам тээврийн осол гаргаж автомашинд зорчиж явсан 15 настай хүү амь насаа алджээ.

Дөрөв. /2025-06-09/-ний 06.00 цагт Сүхбаатар дүүрэг, Баянбүрдийн замд 13-15 насны гурван хүүхэд автомашин жолоодон хөдөлгөөнд оролцон осол гаргасан байна. Шалгалтын үеэр аавынхаа машиныг мөн хулгайлан унаж явсан тогтоогдоод байгаа аж.

Дээрх хэргүүд бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод олон нийтийн сүлжээнд мэдээлэгдсэн өсвөр насныхны оролцсон, хохирсон хэргүүд. Харин бидний мэдэхгүй, анзааралгүй өнгөрсөн хэргүүд бүр ч олон.

2025 оны эхний таван сарын байдлаар 22922 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Харин гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тоо 8381. Үүнээс 440 нь насанд хүрээгүй буюу 17 хүртэлх насныхан байна. Харин 389 нь ЕБС-ын сурагчид байгаа юм.

Гэмт хэргийн улмаас хохирсон нийт иргэний тоо 21107. Үүнээс өсвөр насныхан буюу 14-17 насны 715 хүүхэд хохирогч болсон байна.

Дээрх кейсүүд болон ҮСХ-ноос гаргасан өсвөр насныхны гэмт хэрэгт холбогдсон тоон мэдээллээс харахад энэ үеийнхэнд нийгмээрээ анхаарах шаардлага үүссэнийг харуулж байна. Иймд манай сурвалжлах баг өсвөр насныхны сэтгэл зүйн байдал, тэдний байр суурь болон мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

-Хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд холбогдоод байгаа нь гэр бүлийн орчин хүмүүжилтэй холбоотой байх. Эцэг эхчүүд нь анхаарлаа хандуулж, сонсож ойлгодог байгаасай-

Өсвөр насныхны байр суурь: Үргэлж зодоон хийх сэдэлтэй явдаг, биеэ хамгаалах шаардлагатай хэмээн үзэж мэс халаасандаа хийж явдаг хүүхдүүдтэй цөөнгүй таарсан. Мөн манай үеийнхэнд нэгнээ "бүүлийдэх" тохиолдол маш их байдаг. Үүнээс болж сургуулиа солих, найзуудаасаа, ангийнхнаасаа харилцаагаа таслах, нийгмээс тусгаарлагдах гэх мэт зүйлс болдог.

Дээрэлхүү, танхай хүүхдүүдийн сэтгэл зүй гэмтсэн байдаг байх. Ер нь тухайн хүүхдийн сэтгэл зүйн байдал, зан ааш, харилцаа, хандлага бүгд гэр бүлийн суурь хүмүүжилтэй холбоотой гэж боддог. Дарамттай гэр бүлд өссөн бол өөрөө дарамтлагч болох магадлал өндөр байх. Зарим найзуудын маань аав ээж нь хэт их ажилтай байдгаасаа болоод хүүхэдтэйгээ ярилцахад цаг зарцуулдаггүй гэсэн. Өнөөдөр тулгарч байгаа асуудал бодол санаагаа аав ээждээ хуваалцахгүй бол хуримтлагдаж явсаар асуудал нь бүр том болж магадгүй шүү дээ. Тиймээс хүүхэдтэйгээ ярилцдаг байгаасай, ямар хүүхдүүдтэй найзалж нөхөрлөж явааг нь мэддэг байгаарай гэж эцэг эхчүүдэд хэлмээр байна.

Бид цааш ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаантай өсвөр насныхны хэрэгт холбогдсон байдал, шалтгааны талаар ярилцлаа.

-Өсвөр насныхан машин хулгайлж унаад осол гаргасан гэх нь худал. Эцэг эхчүүд өөрсдөө өгч байгаа-

"Өсвөр насныхны холбогдсон гэмт хэргийн тоо буурахгүй байгаа. Жишээ дурдахад, саяхан Цэнгэлдэх хүрээлэнд болсон Зуны зугаа тоглолтын үеэр гэмт хэрэг зөрчлийн гаруй дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулан хэлбэл, тасалбарын залилан, төөрсөн, хулгайл эд зүйлсээ алдсан, танхайрсан, хүний биед мэсээр гэм хор учруулсан гэх зэрэг гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байдаг.

Тухайн тоглолтод очсон хүмүүсийн дийлэнх нь тоглолт үзэх, цагийг зугаатай өнгөрүүлэх зорилготой л очсон байх. Хэн ч зодолдож танхайрах зорилгоор очоогүй байх гэдэгт найдаж байна. Гэхдээ дээр дурдсан гэмт хэргүүд гарсан.

Тиймээс тоглолт зохион байгуулж буй хүмүүс гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх үүднээс сэрэмжлүүлэг мэдээлэл болоод хамгаалалт, зохицуулалтыг сайтар хийх ёстойг анхааруулмаар байна"

-Хичээл сургууль амарснаар сургуулийн орчинд хамгаалагдаж байсан хүүхдүүд "задгайрах" боллоо. Баян-Өлгий аймагт өсвөр насны хөвгүүдийн машин унаж осолдсон, мөн өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 08, 09-ний өдрүүдэд гарсан зам тээврийн осол гаргаж нийт таван хүүхэд амь эрсэдлээ.

-Аав ээжийнхээ машиныг хулгайлж унаад осол гаргачихлаа гээд буй. Энэ бол худлаа. Тухайн эцэг эхчүүд машины өөрсдөө өгч явуулж байгаа. Тухайлбал 14-16 настай хүүхдүүдийг том болсон хэмээн үзэж ахуйн ажилд туслуулах үүднээс хөдөөд бол мотоцикл хамгийн түрүүнд унуулж сургадаг. Гэтэл дийлэнхдээ бүрэн бус тээврийн хэрэгсэл байдаг. Хамгаалалтын малгай, техник хэрэгсэл дутуу тээврийн хэрэгслээр гурав дөрвөөрөө сундалж давхиад осол гаргах, амь насаа алдах, эрүүл мэндээрээ эрсдэх тохиолдол их гарч байна. Мөн жижиг оврын ачааны машин, суудлын машин унуулж сургадаг. Жолоодох эрхийн үнэмлэх авах нас нь ч хүрээгүй байхад толгой даалгаж тээврийн хэрэгсэл жолоодуулах нь маш буруу үйлдэл.

Баян-Өлгий аймагт гарсан хэрэгтэй ижил зам тээврийн осол 2019 онд үйлдэгдэж байсан. УАЗ 469 маркийн автомашиныг насанд хүрээгүй хүүхдүүд жолоодон гол руу сэлэхээр явж, усанд живж амь насаа алдаж байсан.

Хүүхэд жолоо атгаж осолдож буй эцэг эхчүүдийн хараа хяналтгүй, хайхрамжгүй байдалтай шууд холбоотой. Иймээс эцэг эхчүүд анхаарлаа сайжруулж болзошгүй эрсдэлээс хүүхдээ хамгаалаарай гэж зөвлөмөөр байна.

-Өсвөр насныхны сэтгэл зүйд болж буй асуудал, хэрэгцээг сайн сонсох хэрэгтэй. Ойлгогдох, илэрхийлэх хэрэгцээгээ хангаж чадаагүйгээс эрсдэлд орох магадлалтай-

Сэтгэл зүйч Ж.Үйлст: Хувь хүний хөгжлийн талаас нь авч үзэх юм бол хүүхэд эхлээд би ээжийн нэг хэсэг, аавын нэг хэсэг гэх сэтгэлзүйн мэдрэмжтэй байдаг. Харин гурван наснаасаа эхлээд би төвт үзэл нь төлөвшөөд "би чинь тусдаа бие хүн юм байна" гэх ойлголттой болж эхэлдэг. Энэ үзэл нь бүрэн төгөлдөржих үе нь өсвөр насны үед таарч байгаа юм.

Оршихуйн хувьд би энэ хорвоод яах гэж ирсэн бэ, би яг ямар хүн юм бэ гэх асуултад хариулт эрж эхэлдэг. Энэ үед бусадтай өөрийгөө харьцуулах, нийцүүлэх, ямар нэгэн зүйлд харьяалалтай хамааралтай байх гэх мэт сэтгэл зүйн асуудлууд даган гарч ирдэг. Эдгээр үе шатуудыг даван туулж байж өөрийгөө бүрэн ухамсарлаж, бие хүн нь төлөвшдөг.

Зарим тохиолдолд хэнээс хамааралтай сэтгэлзүйтэй байгаагаас олон зүйл хамаардаг. Магадгүй эцэг эхтэйгээ ардчилсан харилцаатай бүх зүйлээ нээлттэй хуваалцдаг хүүхдүүдийн хувьд дагуулах хүмүүс нь эцэг эх болж байгаа юм. Тийм биш тохиолдолд би ямар хүн бэ гэх асуултынхаа хариултыг өөр газраас хайж эхэлдэг. Магадгүй нэг олны танил хүн байдаг ч юм уу, нөлөөлөгч найз ч юм уу. Мөн өөрийгөө хайж явах үедээ юу сонирхож байгаа нь тухайн хүүхдийг хөтлөх хандлагатай байдаг.

Хүүхдүүдийн хувьд буруу зөв гэхээс илүүтэйгээр өөрийгөө батлах хэрэгцээ нь өндөр байдаг учраас зөв, бурууг мэдэж байгаа ч тухайн зүйлд өөрөө орох магадлалтай байдаг. Энэ үедээ маш олон зүйлийг туршиж үздэг, үзэхийг хүсдэг. Насанд хүрэгчдийн нүдээр тэд хүүхэд хэдий ч өсвөр насныхан өөрсдийгөө том хүн болсон мэтээр төсөөлж байдаг.

Бие, сэтгэл зүйн хувьд асар олон өөрчлөлтүүдтэй нүүр тулдаг. Өөрчлөлт хэр их байна төдий чинээ хямрал байдаг. Үүнийг давж туулах шаардлага тэдэнд тулгарч байна гэсэн үг.

Хүүхдийн төлөвшилд хүрээлэл, нийгмийн нөлөөлөл, сонирхож буй зүйлс бүгд багтаж байдаг. Мөн сошиал орчин бидний хүүхдийн сэтгэл зүйд ихээр нөлөөлж байна. "Энийг хэрэглэвэл чи "күүл" харагдана, энэ зүйл чамд байснаараа чи хамгаалагдана" гэх зэрэг маркетингд ихээр автаж байна. Насанд хүрэгчид ч ялгаагүй. Сүүлийн үед хүүхдүүдийн дунд биеэ хамгаалах сет тренд болж байна. Дотор нь хутга болон цахилгаан бороохой зэрэг батгаж байдаг. Өсвөр насныхны хувьд бие даан шийдвэр гаргаж чадахгүй. Тухайн эд зүйлийг худалдан авч байхдаа надад хэрэгтэй, юмыг яаж мэдэх вэ байлгаж байя гэх байдлаар хандсан байх.

Хүүхдийн хамгааллын асуудал боловсролын байгууллагаар хязгаарлагдахгүй. Өргөн хүрээгээрээ хууль хамгаалах ёстой, жижиг хүрээнд бол асран хамгаалагч буюу эцэг эх энэ үүргийг хүлээнэ. Эцэг эхийн хараа хяналтаас гадна сөрөг үйлдлүүд хийгээд буй нь үл хайхралтад өртсөн байгааг илтгэнэ. Хүүхэдтэйгээ ярилцахгүй байна, тэдний үзэл бодол, хүсэл эрмэлзэл, ямар асуудалд сэтгэл нь зовоод байгааг хуваалцахгүй байгаа учраас хүүхэд хүсэл мэдрэмжээ илэрхийлэх хэрэгцээгээ эдэлж чадахгүйд хүрээд буй юм. Ярилцах, ойлголцох л чухал болоод байна.

Хэдийгээр ажил чухал ч хүүхдийнхээ сэтгэл зүйн байдалд, хэн болж төлөвшиж, хаашаа ирээдүйн чиглээд байгааг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Гэхдээ анхаарч сонсож байгаагийн нэр төдий зүйл хийж болохгүй. Хүүхэд танд өөрийгөө нээж, сэтгэл дотор болж буй бүхнээ хуваалцаж байх үед гар утсаа оролдох, эсвэл нэг их санаа тавихгүй идэвхгүй сонсож болохгүй. Хэрэв тэдэнд үл хайхарсан байдлыг үзүүлсэн тохиолдолд дахин ярилцахгүй байх магадлалтай. Маш эмзэг, мэдрэмтгий сэтгэлзүйтэй байдаг шүү дээ. Тиймээс өөрийгөө нээх үед нь идэвхитэйсонсогч байж, нээхгүй тохиолдолд хүчлэхгүйгээр өөрийн түүхээ ярих зэргээр сэтгэл доторх зүйлсээ уудлах хүртэл нь хүлээгээрэй хэмээн зөвлөмөөр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 16, 2025 12:39

ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАЖ ТЭДНИЙГ СОНСООЧЭЭ ХҮҮХЭД БОЛ НЭВТЭРХИЙ ТОЛЬ МАШ ХӨӨРХӨН ТЭДЭНТЭЙ ЯРИЛЦАХАД МАШ АМАР ХЯЛБАР ШҮҮ ДЭЭ ӨСВӨР НАСНЫ ХӨВГҮҮД ОХИДУУДЫГ ЭНЭ НАСЫГ НЬ ДАВТАЛ ДОТНЫ ЗӨВЛӨГЧ ТУСЛАГЧ НЬ БАЙХ НЬ ЗӨВ.ЮМЫГ ДАНДАА СӨРГӨӨР ХАРАХ ХЭРЭГГҮЙ БИ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ НИЙГМИЙН АЖИЛТАН ТА НАРТ НЭГ ЖИШЭЭ ХЭЛЬЕ.МАНАЙ СУРГУУЛИЙН БОЛОМЖТОЙ АЙЛЫН ОХИН ДЭЭД АНГИЙХАА ХӨВГҮҮНТЭЙ ҮЕРХЭЖ БАЙЖ ТЭР ХӨВҮҮНИЙ ААВ ЭЭЖ ҮРГЭЛЖ ГАДААДАД ТОМИЛОЛТТОЙ ЭЗГҮЙ БАЙХ НЬ ЭЛБЭГ БАЙЖ.ХӨВҮҮН БАЙРНЫХАА АРХАГ АХ НАРААС СЕКСИЙН БОЛОВСРОЛЫГ САЙН ОЛЖ АВЧ АХ НАР ХАМГИЙН ГОЛ НЬ ХЭЛҮҮГ ӨДӨӨХ ДУР СЭРЭЛИЙГ НЬ ХӨДӨЛГӨХ НЬ ЧУХАЛ ГЭДГИЙГ ЗААЖ ӨГЧ.БҮҮР ХҮҮХЭН ДЭЭР ХИЙЖ ҮЗҮҮЛСЭН ГЭЖ БАЙГАА.ХҮҮ ЯАСАН ОХИНЫГ ГЭРТЭЭ АВААЧААД ҮНСЭЛДЭЖ НҮЦГЭЛЖ БАЙГААД ХЭЛҮҮГИЙ НЬ ӨДӨӨЖ АХ НАРЫХАА ЗААСНААР ХИЙЖ ОХИН Ч ИХ АЙЖ БАЙСНАА АНХ УДАА ДУР ТАВИАД МАШ ИХ СЭТГЭЛ ӨНДӨР ЮМ Л БОЛ ХИЙХИЙГ ЧУХАЛЧЛАХ БОЛЖЭЭ ЖИРЭМСЭН БОЛООД Л ЭЦЭГ ЭХ НЬ САЯ АНЗААРЧ АСУУДАЛ ҮҮССЭН.ХҮҮХДҮҮД БҮХ ҮНЭНЭЭ ӨЧСӨН.ХАМГИЙН АЮУЛТАЙ НЬ НАЙЗ ОХИДУУДДАА БАХАРХАЛТАЙЯА ЦУУРЧ ГУРВАН НАЙЗ НЬ САГСНЫ ТЭМЦЭЭН ДЭЭР ТАНИЛЦСАН ӨӨР СУРГУУЛИЙН ХӨВГҮҮДТЭЙ ХИЙЖ ҮЗЭЖ МЭДЭЭЖ ОЛИГТОЙ ЮМ БОЛООГҮЙ ҮР ДҮНД НЬ НАЙЗУУД БАС ЖИРЭМСЭН БОЛСОН.ИНГЭЖ Л МУУ ҮР ДАГАВАР НАСНЫ ГАЙ ҮЛДЭЭЖ БАЙГАА ЮМ.ТЭГЭХЭЭР ӨСВӨР НАСНЫ ОХИДУУД ХӨВГҮҮДТЭЙГЭЭ САЙН АЖИЛЛАХ НЬ ЭЦЭГ ЭХИЙН МАШ ЧУХАЛ АЖИЛ ШҮҮ.

Зочин
Зочин
6 сар 16, 2025 17:53

Өсвөр насныхан анхаарах асууд�##� мөн шүү

Холбоотой мэдээ

Back to top button