Улс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан "Сайд болонгуутаа чуулганд ирэхээ болилоо, хариуцлагатай ханд" гэлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинээр томилогдсон сайд нарт хандаж үг хэлэв.

Тэрбээр "Юуны өмнө үүнээс цааш Дэгийн тухай хуулиа мөрдөж ажилламаар байна. Өнгөрсөн хэдэн өдөр гишүүний үг хэлэх эрх чөлөөг хүндэтгэж, үг нэмж өгөх зэргээр уян хатан хандсан. Гэхдээ энэ одоо хавтгайрах хандлага руугаа явчихлаа. Иймд Дэгийн тухай хуулиар баримталмаар байна.

Хоёрт, нэг хоёрхон хоногийн өмнө энэ урдуур дүүрэн суучихсан байсан хүмүүс одоо алга болчихлоо. Энэ бол Засгийн газрын бүрэлдэхүүн батлагдсанаас хойших дөнгөж анхны УИХ-ын чуулган шүү дээ. Сайд нар ядаж өглөө эрт ирж, ирцээ бүртгүүлж байх хэрэгтэй. Эхнээсээ УИХ-ыг тоохоо больж болохгүй" хэмээв.

Өнгөрсөн мягмар гарагийн шөнө Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийн хүрээнд сайд нараа томилсон юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 19, 2025 10:32

Цаашид УИХ-н гишүүн 50 хур�##�даа суудаг хариуцлагатай хүн байхад болохоор харагдаж байна, ЗГ-аа мэргэжлийн уих-н гишүүн биш сайдыг томилдог байх.

Иргэн
Иргэн
6 сар 19, 2025 10:54

ЭНЭ АРИУН ЁС МӨН ҮҮ? ЯРШИГИЙН ЦАВЬ ШҮҮ ЗА ОДОО ЧУУЛГАНДАА ИРЭХГҮЙ БОЛ 3 р ЭЭЛЖИЙГ ХООЛОНД НЬ ОРУУЛЬЯА ЗАНДКАГИЙН ЗОВЛОН ИЙНХҮҮ ЭХЭЛЛЭЭ ЯАНА ДАА ЧИ МИНЬ ОДОО НААДАМ ОЙ ГЭЭД НААДУУЛ ЧИНЬ АЛГА БОЛНОО НААДМЫН МАРГААШ Л НАМАР ЗАЛГУУЛААД ӨВӨЛ ЯАНАА ЯАНА ГЭЦҮҮТЭЙН БЭ? ОЮУНЭРДЭНИЙГ ХОВХ ЦОХИХ ХУРАЛДААНД 117 ГИШҮҮН ИРЖ ТҮҮХЭН АМЖИЛТ ТОГТООСОН ОДОО ӨМ ЦӨМ АМАРБАЯСАГЛААН ЧИ ЗОВНОО ЧУУЛГАНДАА 3 УДАА ИРЭХГҮЙ БОЛ ХӨӨЖ ЯВУУЛНА ГЭДЭГ ХУУЛИЙГ БАТЛУУЛЬЯА АРАЙ Л ХЭТЭРЛЭЭ ГЭЖ САНАГДАХГҮЙ БАЙНА УУ?

Зочин
Зочин
6 сар 19, 2025 12:29

Наад давхар дээлээ болихгүй бол мэдээж ийм л бнштэ

Тнэг
Тнэг
6 сар 19, 2025 19:40

Засгийн сайд нар УИХ-ын чуулгандаа ирэхгүй болсон бол одоо яая гэхэв. МАН 100% дангаараа 3-р ээлжийнхнээ торт идүүлье, гэхдээ энэ удаа гишүүдээ чуулганд нь суулгаж чаддаггүй Амарбаясг�##�ан бас суудлаа дараагийнхдаа тавьж өг.

Холбоотой мэдээ

Back to top button