НИЙГЭМНийгэм мэдээ
Туул голд хүүхэд живж нас баржээ

Энэ сарын зургаадугаар 20-ний өдрийн 14:40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртын баруун дэнжийн урд Туул голд тоглож байсан хүүхэд живсэн гэх дуудлага мэдээлэл ЦЕГ-т бүртгэгдсэн байна.
Тус дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс очиж шалгалт хийсэн ба живсэн гэх хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан байжээ. Уг хэрэг одоогоор шалгалтын явц дээрээ байгаа юм.
Нэмэлт: Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас нийт иргэдэд анхааруулж:
- Гол, усны ойролцоо бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь үлдээхгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглсэн бол гол, усанд орохгүй байх
- Зориулалтын бус хэрэгсэл ашиглахгүй байх
- Баталгаат гүүр гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.