Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд 5 кг будааны дундаж үнэ сүүлийн гурван сард анхны удаа 4 мянган иенээс буурлаа

Японд сүүлийн саруудад цагаан будааны үнэ их хэмжээгээр нэмэгдсэн. Үүний улмаас Япон түүхэндээ анхны удаа будааны улсын нөөцөөсөө гаргаж худалдаж эхэлсэн юм. Тэгвэл 5 кг будааны дундаж үнэ гуравдугаар сараас хойш анхны удаа 4 мянган иенээс (Одоогийн ханшаар 97 мянган төгрөг) буурчээ. Будааны үнэ буурч байгаа нь нөөцөөс гаргаж буй будааны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой байж магадгүй юм.

Зургаадугаар сарын 15-наар дуусан долоо хоногийн хугацаанд супермаркетуудад зарж буй будааны дундаж үнэ 5 кг тутамдаа 265 иенээр (6,431 төгрөг) буурсан байна. Японы Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яам мэдээлснээр ийнхүү үнэ буурснаар гуравдугаар сарын 2-ноос хойш 5 кг будааны дундаж үнэ 3 мянган иен рүү анхны удаа орсон аж. Тус улсын Ерөнхий сайд Ишиба Шигэрү зургаадугаар сарын сүүл гэхэд 5 кг будааны дундаж үнийг 3 мянган иен болгоно гэж амласан байна.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button