Путин Украинаас өөр улс руу довтолж магадгүй гэж Трамп хэлжээ

НАТО-гийн удирдагчид Нидерландын Хааг хотноо хоёр хоногийн хугацаанд дээд хэмжээний уулзалт хийв. Дээд хэмжээний уулзалт мягмар гарагт /2025.06.24/ эхэлсэн юм. Тэгвэл тус уулзалтын хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп асуултад хариулахдаа Путин Украинаас өөр улс руу довтолж магадгүй гэсэн байна.
Трампаас Путинийг дайсан гэж үздэг үү, мөн тэр Украинаас гадна өөр нутаг эзлэх амбицтай гэж боддог эсэхийг нь асуусан юм. Үүнд тэр хариулахдаа “Магадлалтай. Би түүнийг буруу мэдээлэл авсан хүн гэж боддог” хэмээжээ. Трамп нэмж хэлэхдээ Путин Ойрх дорнодын асуудлыг шийдэхэд туслах санал тавьж залгасан гэсэн байна. “Тэр нэг өдөр над руу залгаад “Би Ираны тал дээр туслах уу” гэж хэлсэн. Би үүнд нь хариулахдаа “Үгүй ээ, харин Оросын тал дээр тусалж болно” гэсэн” хэмээн Трамп хэлсэн юм.
Ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авахын өмнө Трамп Украины дайныг 24 цагийн дотор л дуусгана гэж хэлж байсан. Тэгвэл энэ нь зүгээр л хошигнол байсан гэж тэр уулзалтын үеэр хэлжээ. Трамп мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй сайн уулзалт хийсэн гэсэн байна. Ирээдүйд АНУ Украинд Patriot агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлж чадах эсэхийг харж үзнэ гэж Трамп хэлжээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Украинчууд 3 жилийн өмнө Киевийн дэргэдээс Оросын цэргийг ухрааж чадаагүй байсан бол Путины дараагын бай нь Казакстан улс байсан
АМЕРИКИЙН БУУНЫ НОХОЙ ! FUCK YOU САРМАГЧИН !
Одоо ч Какакстанруу довтлох гээд элдвээр оролдоод эхэлсэн шүү ! "Хоёр Ерөнхийлөгчтэй улс" нтр гээд...
Казакстаны хойд захын нутгийг нь "хэзээнээс нааш оросууд амьдарч ирсэн, Оросын газар нутаг" гээд л эхлэнэ ш дээ.....одоохон, ердөө цаг хугацааны л асууда л..ичих нэрэлхэх гэж огт мэддэггүй чекист-фашист шүү дээ !!!
FUCK YOU САРМАГЧИН !
ТРАМП ГУАЙ ТА УКРАЙНЫ ДАЙНЫГ ДУУСГАЯ ГЭЖ БАЙГАА БОЛ УКРАЙНД АМЕРИКААС БОЛОН НАТО-ГИЙН ОРНУУДААС ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭ ЗОГСООЧИХ. ТЭГВЭЛ НААД ДАЙН ЧИНЬ ГАНЦХАН ӨДРИЙН ДОТОР ДУУСААД ЧИНЙИ ХОШИГНОЖ ХЭЛСЭН ҮГ ЧИНЬ ВАНГАА ЭМГЭНИЙ ЗӨГНӨЛ ШИГ БИЕЛЭЛЭЭ ОЛОХ БОЛНОО.