Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп АНУ-ын Иранд өгсөн цохилтыг Хирошимаг бөмбөгдсөнтэй адилтгав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын зэвсэгт хүчин Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгснийг Хирошимаг бөмбөгдсөнтэй адилтгав. Тус цохилт Ираны уран баяжуулах чадавхыг бүрэн устгаж чадаагүй гэх дүгнэлт бүхий АНУ-ын Батлан хамгаалахын тагнуулын албаны урьдчилсан тайлан гарсан. Тэгвэл Трамп тэрхүү тайланг үгүйсгэж, Ираны цөмийн байгууламжид маш их хохирол учирсан гэж хэлсэн юм.

Трамп НАТО-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ “Тагнуулын мэдээлэл маш тодорхойгүй байсан” гэсэн юм. Батлан хамгаалахын тагнуулын албаны урьдчилсан дүгнэлт цохилтууд Ираны цөмийн хөтөлбөрийг нэг юм уу хоёр сараар л ухраасан байх магадлалтай хэмээсэн. Трамп “Тагнуулынхан “Бид сайн мэдэхгүй байна, маш хүнд хохирол учирсан байж магадгүй” гэж мэдэгдсэн. Тагнуул тэгж л дүгнэсэн. Бид мэдэхгүй гэдгийг нь хүлээн зөвшөөрч болно. Гэхдээ маш хүнд хохирол учирсан. Сүйрсэн” гэж хэлжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Хирошима, Нагасакиг бөмбөгдсөнийг харвал тэр цохилт дайныг дуусгасан. Энэ цохилт ч гэсэн өөр замаар дайныг дуусгасан” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button