Гадаад мэдээДЭЛХИЙ

Диддигийн шүүх хурал: Прокурор эцсийн аргументаа дэвшүүлжээ

АНУ-ын хөгжмийн салбарын магнат Диддиг шүүх хурал явагдаж байгаа. Тэгвэл прокурор Кристи Славик эцсийн аргументаа пүрэв гарагт /2025.06.26/ дэвшүүлжээ. Дидди бэлгийн мөлжлөг үйлдсэн, албадан хөдөлмөр эрхлүүлсэн, хүн хулгайлсан, галдан шатаасан, хээл хахууль өгсөн, шүүхийн үйл ажиллагаанд саад болох гэж оролдсон гэх мэт зүйл ангиудад буруутгаад байгаа. Тангарагтны шүүх түүнийг буруутай гэж үзвэл тэр 15 жилээс бүх насаараа хоригдох ял сонсох магадлалтай.

Прокурор Славик тангарагтны шүүгчдэд хандаж хэлэхдээ Кэсси Вентура Файн болон бусад хүмүүсийн өгсөн сэтгэл түгшээм мэдүүлгийг санахыг хүссэн байна. Тэрбээр шүүгчдэд хэлэхдээ Дидди гэмт хэргийн бүлэглэлийг удирдаж байсныг харуулах хангалттай нотлох баримтуудыг засгийн газар танилцуулсан гэж хэлжээ. Славик “Энэ бүх нотлох баримтууд шүүгдэгч хэрхэн гэмт хэрэг үйлдсэнийг тодорхой харуулж байна. Өнөөдрийг хүртэл тэр мөнгө, эрх мэдэл болон нөлөөгөө ашиглан хариуцлагаас мултарч ирсэн. Одоо энэ зогсох ёстой. Шударга ёсыг тогтоох цаг нь ирсэн. Шүүгдэгчийг гэм буруутайг нь тогтоох цаг болсон” хэмээсэн юм.

Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button