Манчестерийн их сургуульд илтгэл тавихаар уригдсан залуу социологич А.Хишигтөгс хандив хүслээ

Залуу социологич А.Хишигтөгс “Ажлын дөрвөр өдөр лүү шилжих цаг боллоо: Антропоцен эрин үе дэх ажлыг дахин бодолцох нь” гэсэн судалгаа бичжээ.
Уг судалгаа нь Их Британийн Социологийн Холбооны олон улсын хуралд тэнцсэн байна. Улмаар А.Хишигтөгсийг есдүгээр сарын 8-10-нд Манчестерийн их сургуульд болох хуралд оролцон, илтгэл тавихыг урьжээ.
А.Хишигтөгс үүнийг "Тамирчнаар бол олимпод оролцоно гэсэн үг" хэмээн тодотгожээ.
Харин хуралдаанд оролцох зардлыг хувиас гаргах боломжгүй байгаа тул хандив хүсжээ.
Олон улсын хэмжээний социологийн хуралд залуу, монгол дуу хоолойг дэмжих бол дараах дансанд хандив өгөх боломжтой аж. Социологич А.Хишигтөгсөд нийт 2000 евро шаардлагатай юм байна.
Монгол данс: Голомт банк, MN490015002705140056
Хүлээн авагч: А.Хишигтөгс
Герман (олон улсаас бол) данс: IBAN: DE59100 - дараах- 110012884693004BIC: NTSBDEB1XXX
Хүлээн авагч: Khishigtugs Amarbayasgalan
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө мундаг мундаг, сайн байна, амжилт.
Байгууллага гаргах боломжгүй гээд хувиасаа гаргаад зөндөө л явлаа. Ганц илтгэл тавих гэж олимп ч гэх шиг сүртэй юм бэ