УЛС ТӨРУлс төрийн мэдээ

45 хоногийн курсээр багш бэлтгэх сайдын журмыг хууль зөрсөн гэж үзжээ

Боловсролын сайд П.Наранбаяр 2024 онд Монгол Улсын хэмжээнд 4217 багш мэргэжилтний сул орон тоо байгааг мэдэгдсэн. Иймд багш бэлтгэх 45 хоногийн курс зарласан юм.

Тэгвэл түүний гаргасан “45 хоногийн дамжаагаар багш бэлтгэх” журмын холбогдох зүйл заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шүүх анхан шатны журмаар өнөөдөр хэлэлцжээ. Шүүхэд өмгөөлөгч Эрдэнэцогтын Чулуунцэцэг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан аж.

Улмаар "Боловсролын сайд нийтээр дагаж мөрдөх хэмжээний акт гаргахдаа хууль зөрчсөн" гэж дүгнэсэн байна.

Шүүх журмын биелэлтийг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд Боловсролын сайдыг алдаагаа засах, шинээр зөрчилгүй акт гаргахыг даалгаж, эс бөгөөс бүхэлд нь хүчингүй болохоор шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button