Нийгмийн

“Дэлхийн аварга болно” гэсэн мөрөөдлийнхөө хаяанд ирсэн Э.Цэндбаатар

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар Хойд Америкийн аваргын бүсийг хамгаалах ээлжит тулаанаа Лос-Анжелос хотод хийж, АНУ-ын шилдэг боксчин Галиндог ялаад байна. Ингэснээр “WBA” холбооны Хойд Америкийн аварга болсон түүний дараагийн тулаан дэлхийн аваргын төлөөх тэмцээн юм.

“Би хичээж байгаад заавал дэлхийн аварга болно” гэсэн түүний үг биелэхэд тун ойрхон ирлээ.

Э.Цэндбаатарын өмнөх амжилт замналуудынх нь түүхийг хүргэе.


“Бээжин-2008” олимпоос Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулснаар боксын спортыг сонирхож, хичээллэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн билээ. Тэр үед боксын спортоор хичээллэж, энэ спортод хөл тавьсан хүүхдүүдээс цөөнгүй хэд нь өдгөө эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж явна. Тэдгээрийн нэг бол яах аргагүй ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатар.

Үеэл ах Молортоо хөтлүүлээд Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны боксын дасгалжуулагч Б.Энхтайванд шавь орж байжээ. Зургадугаар ангиасаа улсын аваргад оролцож эхэлсэн. Б.Энхтайван багшаараа энэ спортын “А” үсгийг заалгаж байлаа” хэмээн дурсан ярьсан байдаг.

Багын боксын спортод авъяастай, эрэмгий, хөдөлмөрч түүний ур чадвар, амжилт хоёр гэрлийн хурдаар өссөн.

Сурагч байхдаа буюу 17-хон настайдаа 2013 онд насанд хүрэгчдийн УАШТ-ий 49 кг-д шилдэг боксчдыг ялсаар улсын аваргын анхны түрүүгээ хүртэв.

2014 онд боксын дүрэм өөрчлөгдөж, тамирчдад нас заасны дагуу тэрээр насанд хүрэгчдийн улсын аваргад өрсөлдөж чадаагүй. Гэхдээ залуучуудын Азийн АШТ-д оролцон, хүрэл медаль хүртсэн. Олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох “Баку-2016”-гаас мөнгөн медаль хүртэж, олимпийн эрх өвөртөлж байлаа. Шагналт тав дугаар байрт шалгарсан юм. Үүнээс хойш  “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга болж, 2019 оны ДАШТ-ий хүрэл медаль, 2019, 2021 оны Ази тивийн аварга болж, “Токио-2020” Зуны олимпын XXXII наадамд тавдугаар байрт шалгарсан. 

Тэрбээр, 24-хөн насандаа Монгол Улсын Гавьяат тамирчин гэдэг эрхэм хүндтэй хүн болсон билээ. Үүнээс хойш алдаа, оноогоо тэнцүүлсээр ард түмний хайр хүндэтгэлийг үүрч яваа тамирчин юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button