Израил, Сири хоёр мөргөлдөөнөө зогсоох тохиролцоонд хүрлээ

300 гаруй хүний амийг авч одсон мөргөлдөөнөө Израил, Сири хоёр зогсоох тохиролцоонд хүрсэн гэж Турк дэх АНУ-ын төлөөлөгч баасан гарагт /2025.07.18/ мэдээлжээ. Сүүлийн хэдэн хоногийн турш хоёр улс друз ард түмэн амьдардаг Сирийн өмнөд бүсэд мөргөлдөөд байсан юм. Лхагва гарагт /2025.07.16/ Израил Сири улсыг друз ард түмэн амьдардаг бүсээс цэргээ татахыг шаардаж, Дамаск хот болон бусад хэсэгт агаарын цохилт өгсөн.
Тэгвэл Турк дэх АНУ-ын Элчин сайд Том Барак Х дээр мэдэгдэл хийхдээ “Бид друз, бедуин, суннитуудыг зэвсгээ хаяж, бусад үндэстний цөөнхтэй хамт шинэ, нэгдмэл Сири улсын дүр төрхийг бий болгохыг уриалж байна” гэжээ. Хоёр улс Турк, Иордан болон бусад хөрш орнуудын дэмжлэгтэйгээр гал зогсоох тохиролцоонд хүрсэн аж. Баасан гарагийн өглөө Израилын албаны хүн мэдээлэхдээ Сирийн өмнөд хэсгийн Свейда бүсэд ирэх хоёр өдрийн турш Сири цэргүүд хязгаарлагдмал байдлаар нэвтрэхийг зөвшөөрсөн гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.